Японд аагим халууны улмаас 4,5 мянган хүн наршиж эмнэлэгт хэвтжээ
2022-06-29

Дэлхийн олон оронд аагим халуун өдрүүд үргэлжилж байна. Европын орнуудад аагим халууны улмаас ойн түймэр ихээр дэгдсэн бол Японд хэт халсны улмаас олон мянган хүн эмнэлэгт хүргэгджээ.

 

"МИР24" сувгийн мэдээлснээр, Японд аагим халууны улмаас дөрвөн хүн нас барж, 4,5 мянган хүн наршин, эмнэлэгт хүргэгдсэн байна. Японд 40 хэм хүрч халж байгаа бөгөөд сүүлийн 12 жилд ийм халуун өдрүүд тохиож байгаагүй гэнэ.

 

Орон нутгийн эрх баригчид иргэдийг наршихаас сэргийлж, гадуур явах, спортоор хичээллэхээс зайлсхийж, аль болох их ус уухыг зөвлөжээ. Түүнчлэн энэ улсад амны хаалт зүүх журам үйлчилж байгаа ч хэт бүгчим өдрүүдэд амны хаалт амьсгалахад төвөгтэй тул гадуур амны хаалтгүй явахыг ч зөвшөөрсөн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин