Украины Херсон мужийг ОХУ-д нэгтгэх санал асуулга явуулахаар бэлдэж эхэлжээ

img

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу халдсанаас хойш энэ улсын хоёр мужид хяналтаа тогтоож, Оросын талыг баримтлагч захиргааг томилсон юм. 

 

Улмаар Херсон, Запорож мужид Оростой нэгдэх санал асуулгыг ирэх намраас явуулахаар зэхэж байгаа талаарх мэдээлэл гарч байсан бол энэ ажлыг явуулах бэлтгэл ажлыг хэдийнэ эхлүүлсэн гэж Херсон мужийн захиргааны орлогч дарга Кирилл Стремоусов мэдэгдсэнийг Интерфакс дамжуулжээ. 

 

"Бид санал асуулгад бэлдэж байна, бид үүнийг явуулна. Херсон муж шийдвэрээ гаргаж, ОХУ-д нэгдэн, энэ улсын бүрэн эрхэт субъект болно" гэж Стремоусов мэдэгдсэн байна.

 

Эргэн сануулахад, Оросын арми гуравдугаар сарын эхээр Херсон мужид хяналтаа тогтоосон. Үүний дараа энэ мужид рублиэр гүйлгээ хийдэг болж, Оросын банк, үүрэн холбооны операторууд ажиллаж эхэлсэн юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Удахгүй Монголын Баян-Өлгий, Увс, Ховдод санал асуулга явуулах юм б.а л даа! Алан хядагч,эзлэн түрэмгийлэгч Хулмасууд
2022-08-11
Улайрсан түрэмгийлэгчид юмаа.Асар их газар нутагтай байж ямар их шунал вэ
2022-06-30
Путины өлмий бат оршиг
2022-06-29
Украйныг эзлэн түрэмгийлж байна. Яргачин орос сөнөтүгэй. Бусдын нутагт халдагсад сурах тавилантай
2022-06-29
Слава России:
Оросын алдар бадраг
2022-06-29