ОХУ-тай хамтран ажилласан Хятадын компаниудыг АНУ хоригт багтаав

АНУ-ын Сангийн яам ОХУ-тай хамтран ажилласан гэдэг үндэслэлээр Хятадын таван компанийг хар жагсаалтад оруулсан талаар ВВС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын Connec Electronic, King Pai Technology, Sinno Electronics, Winninc Electronic болон World Jetta (HK) Logistics гэсэн таван компани Украинд дайн эхлэхээс өмнө болон хойно Оросын армитай хамтран ажиллаж байсан гэж АНУ үзсэн байна.
Тиймээс ийм үндэслэлээр, дээрх таван компанийг АНУ-ын Сангийн яамны хар жагсаалтад оруулж, эдгээр компанийг АНУ-аас бараа бүтээгдэхүүн авах, түүнчлэн бусад орноос Америк оролцсон эсвэл Америк технологиор үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн авахыг хориглосон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ