ФОТО: Бороотой Улаанбаатар
2022-06-30

 

 

Наадмын өдрүүд айсуй. Энэ өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар хур тунадас ихтэй байна. 

 

Өнөөдөр ихэнх нутгаар, ялангуяа Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндий болон говь, талын нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжилж, нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг УЦУОШГ-аас анхааруулж байна.

 

2022 оны 06 сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 34-39 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-29 хэм дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-29 хэм дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27 хэм дулаан байна.

 

Манай зураглаачийн дуранд шиврээ бороотой Улаанбаатарын өнгө хэрхэн буусныг хүргэе. 

 

 

Shuud.mn
Сонин хачин