Аюулгүйн зөвлөл ОХУ-ыг Ерөнхий ассамблейгаас хасах эрхтэй

Орос улс Украинд дайн өдүүлж, энгийн иргэдийг хөнөөж, нэг улсыг бүхэлд нь сүйрүүлж байгаа тул НҮБ-д, тэр дундаа Аюулгүйн зөвлөлд байх эрхгүй гэж Украины Ерөнхийлөгч удаа дараа мэдэгдэж байлаа.
Аль нэг улс орныг НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас хасах эрхийг гагцхүү НҮБ-ын Аюулгүйн зөвлөл л гаргадаг гэнэ. Энэ талаар Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулганыг тэргүүлэгч Полина Кубиак мэдэгджээ.
"Энэ төрлийн бүх шийдвэрүүд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр дамждаг. Орос бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн" хэмээн Полина Кубиак мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна.
Эргэн сануулахад, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зургадугаар сарын 29-ний өдөр мэдэгдэл хийхдээ "алан хядагч улс" болох Оросыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хасахыг уриалж байлаа. Тэрбээр өмнө нь, гуравдугаар сард ч мөн ийм санал гаргаж байсан юм. Тухайн үед Зеленский НҮБ Оросыг хасахгүй бол өөрөө татан буугдах ёстой хэмээн онцолж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ