ВИДЕО: Эр нөхрүүдийг нь дайнаас буцаахыг шаардан Буриадын эмэгтэйчүүд жагсжээ
2022-06-30 11:04

ОХУ Украинд дайн өдүүлснээс хойш тав дахь сар дээрээ тулаан үргэлжилж байна. Энэ дайнд Оросын талаас буриадууд ихээр татагдаж, амиа алдаж байгаа талаарх мэдээлэл гадаадын хэвлэлүүдээр гарсаар байгаа юм. 

 

Ийнхүү олон эрчүүд нь дайнд явсан Буриадад эсэргүүцлийн акц зохион байгуулсан талаар "Эрх чөлөө" радио мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Буриадын цэргийн алба хаагчдын эхнэрүүд нөхрүүдийг нь дайнаас буцаахыг шаардсан байна. 

 

Тэд нэгдэн цуглаж, Буриадын тэргүүн Алексей Цыденовт хандан шаардлага хүргүүлсэн бөгөөд энэ шаардлагадаа нөхрүүдийг нь нэгдүгээр сард "цэргийн сургуулилалт" руу явуулсан, гэтэл одоо Украинд байлдаж байгааг онцолжээ. Мөн Оросын цэргийн алба хаагчид хээрийн байлдааны нөхцөлд дөрвөн сарыг өнгөрүүлсэн, ихэнх нь өвдсөн байгаа хэмээсэн байна.

 

"Телевизийн сувгаар энэ аймшигт үнэний талаар огт ярихгүй байна. Бүгд л айж байгаа, дуугүй байх тушаал авцгаасан. Энэ шударга бус дайнд цэргүүд амиа алдаж байна! Бид хөвгүүдийг минь, нөхрүүдийг минь эх оронд нь буцаахыг шаардаж байна" гэж цэргийн алба хаагчийн эхнэр Вера Партилхаева Буриадын тэргүүнд хандан шаарджээ.

 

Түүний өгүүлснээр, энэ эсэргүүцэлд Тацинскийн танкийн бригадын цэргийн алба хаагчдын эхнэрүүд нэгдсэн гэнэ. Энэ бригадаас 30 хүн амиа алдсан гэсэн мэдээлэл одоогоор ил болжээ.

 

Дайны золиос 

Хоёрдугаар сарын 24-нөөс зургадугаар сарын дуднд үе хүртэлх хугацааны албан мэдээллээр, Буриадаас дайнд явсан 184 хүн амиа алдсан байна. Энэ бол гагцхүү батлагдсан, албан ёсоор зарласан тоо. ОХУ өнөө хүртэл "төрийн нууц" гэсэн шалтгаанаар амиа алдагсдын тоог зарлахгүй байгаа юм. 

 

Гэсэн ч Орос маш их хүнээ алдсан, тэр дундаа үндэсний цөөнхүүд дайнд татагдаж, олноор амиа алдаж байгаа талаар Оросын хараат бус хэвлэлүүд мэдээлсээр байна.  Харин Буриадад энэ цэрэг татлагыг “эх орноо хамгаалах ариун үйлс” хэмээн нэрлэж байгаа бөгөөд буриадуудыг Украинд байлдахыг уриалж байв.  


Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлээр Буриадын “Цэргийн ахан дүүс” төрийн бус байгууллага олон нийтийн сүлжээгээр дамжуулан Украин дахь “тусгай цэргийн ажиллагаанд” сайн дурын цэргээр оролцохыг оршин суугчдад хандан уриалсан юм. Тэд энэ дайныг "эх орноо хамгаалах ариун үйлс" хэмээн нэрлэж, сайн дурынхныг бүртгэх, дайны талбар руу илгээх ажлыг одоо ч хийж байгаа талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархжээ.

 

ОХУ-ын хамгийн буурай субъектүүдийн нэг гэгддэг Буриад улс ердөө нэг сая хүрэхгүй хүн амтай. Харин эндээс татагдан явсан цэргүүдээс хэдийнэ 184 хүн амиа алджээ. Мөн Улаан-Үд хотод өдөр бүр шахам цэргийг сүүлчийн замд нь үдэх ёслол болдог, зай талбай хүрэлцэхгүй тул хүүхдүүд спортоор хичээллэдэг спортын ордны нэг талд шарилыг байршуулдаг гэж Тайга.инфо мэдээлж байлаа


Буриад залуус дайнд ийнхүү амиа алдаж байгааг эсэргүүцсэн Буриадаас гаралтай залуус нэгдэн "Чөлөөт Буриад" нэртэй олон улсын, дайныг эсэргүүцэх сан байгуулсан талаарх мэдээлэл дөрөвдүгээр сард гарч байсан юм. Энэ сангийнхан дайныг зогсоох, Кремлийн суртал ухуулгатай тэмцэх, буриадуудыг "Орос ертөнцийн гол хамгаалагч" гэдэг байдлаас салгах зэрэг хэд хэдэн зорилго дэвшүүлжээ.


Санг үүсгэн байгуулагчдын нэг, сэтгүүлч Гармажаповагийн өгүүлснээр Буриадын залуус мөнгө олохын тулд хойд зүг рүү ажиллахаар явах, эсвэл гэрээт цэргийн алба хаадаг, ингэснээр ипотекийн зээлд хамрагдаж, орон байртай болж чаддаг гэнэ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ТЭр дайнд манай улсад КОВИДООР нас барснаас бага хүн үрэгдсэн байна шүү дээ
2022-07-08
чамаас илүү түүх мэднэ шүү дээд сургуульд заалгасан юм чинь чамаас дээр. хуцдаг хужаа бас тархи угаах санаатай үх чи
2022-07-04
чи одоо юу юм бэ өөрөө үхэж далдар
2022-07-04
тэгээд эзэн нь хэн юм
2022-07-04
Алуурчин Путиныхээ төлөө сайн ном хураад л бай
2022-07-03
Москвагийн утсан хүүхэлдэй тэр тэргүүн нь юугаа шийдэж чадах вэ дээ хөөрхий
2022-07-03
тэгээд эзэн нь хэн юм
davartsan buriaduud ve:
etseg ehchuud ehnerudiig ni eh ornoosoo urvagch gej zarlah heregtei.hucheer taraa
2022-07-03
чи одоо юу юм бэ өөрөө үхэж далдар
Монгол:
Чи тэгээд түүхээ мэддэг юм уу муу эргүү мал минь
2022-07-02
Дорж:
Монгол улсынхаа түүхийг ч мэдэхгүй дээр нь бас хязгааргүй мөнгөний шуналтай новш бас байх юм
2022-07-01
Баатар:
Путин алуурчины тушаалаар Оросын түрэмгий дайн дэгдэж янз бүрийн үндэстний мөн ч олон гэм зэмгүй хүмүүс амь үрэгдэж байна даа. Тугаар тогтнолын төлөө тэмцэн өөрийн амь насаа зориулсан өвгөд дээдэсийн минь буян заяагаар Өнөөдрийн Монгол минь энх амаглан байгаад баялаж байна. Хэрэв бид тусгаар тогтнолоо олж аваагүй бол өнөөдрийн Буриадууд шиг л сумны үзүүрт явах байсан байх даа
2022-07-01
Болд:
Чи эхлээд эх түүхээ унш. Дараа нь чалчиж болно
2022-07-01
Монгол:
Чи тэгээд түүхээ мэддэг юм уу муу эргүү мал минь
өмхий тэмбүү богд 3 улсын хэлэлцээр зохиож өвөр монгол буриад туваг орос хятад 2т хувааж зарсан. тэр мөнгө нь хаа байна
2022-07-01
чамаас илүү түүх мэднэ шүү дээд сургуульд заалгасан юм чинь чамаас дээр. хуцдаг хужаа бас тархи угаах санаатай үх чи
Дорж:
Монгол улсынхаа түүхийг ч мэдэхгүй дээр нь бас хязгааргүй мөнгөний шуналтай новш бас байх юм
Болд:
Чи эхлээд эх түүхээ унш. Дараа нь чалчиж болно
зочин:
Буриадууд бол Бидний ахан дүүс үсэрсэн цус тасарсан махны маань нэг ХЭсэг шүү Путлёр ёрын новш далд ороосрй олон Орос Буриад Тува Укриань залуус үр хүүхдүүд ижий аавдаа эсэн мэнд очоосой Халуун зунаар Хараал идсэн хар дайн дуусайсай
2022-07-01
зочин:
Буриадууд бол Бидний ахан дүүс үсэрсэн цус тасарсан махны маань нэг ХЭсэг шүү Путлёр ёрын новш далд ороосрй олон Орос Буриад Тува Укриань залуус үр хүүхдүүд ижий аавдаа эсэн мэнд очоосой Халуун зунаар Хараал идсэн хар дайн дуусайсай
2022-07-01
Жагсах эрх байхгүй дээ
2022-07-01
Отгооо:
Шууд орхиод хаядаг .сураггүй гэж хэлээд өмхийрүүлээд хаядаг.зэрлэг амьтдын хоол блоод юу ч бхгүй болж бгаа сурагтай. Сүүлийн үед арай туршлагатай байлдагчид яваад арай гайгүй бллтой.эхний байлдагчид бүгд бхгүй хөөрхий сонсогчид бсын юм чинь . Арай л зэрлэг балиар новшнууд
2022-06-30
Отгооо:
Би буриад бсн бол ширхэг ясыг нь нэхэж заргалдана. Цогцсууд нв бараг бхгүй болсон шдээ. Устгандаад өмхийрөөд. Сураггүй болсон гд орхидог гсэн Оросын армийнхан. Новшнууд
2022-06-30
Баги:
Буриад монголчууд Москвад жаргаж суугаа оросуудын төлөө үхэж бндаа зайлуул. орос сөнтүгэй
2022-06-30
Монгол хүн:
Монголчууд бидний мах цусны тасархай хэд маань хөөрхий дууслаа даа. Хэдүүлээ өөрийн гэсэн эх оронтойгоо байхад арай ингэж бууны аманд орчихгүй байхдаа.
2022-06-30
Orost odoo l asuudal uuseh ni dee
2022-06-30
Zochin:
Orosuud odoo fashistuud kommunistuud xoorondoo erliizjeed aimaar gutgedeg xunii tarxiig ugaadag bolchixson baina orosuudiin baga yastanaa tsuulux gesen deerengui fashist terrorist uzel yavuulga Putin udaxgui uxne muu Gitler
2022-06-30
Уншигч:
Путлёр түүний бөгс долоогчид сөнөтүгэй, даян дэлхийд энх тайван хэрэгтэй.
2022-06-30
зочин:
Oрос ах нь хэдэн хөвгүүдийг нь тэргүүн шугаманд галд шарж өгөн их л гийгүүлж өгч байгаам байна даа..
2022-06-30
Зочин:
Орос эхчүүд Буриад эхчүүд шиг дугарах болно Хараал идсэн гэмгүй Укриань Орос залуусыг хооронд нь алалцуулсан хар дайн дуусаж Укриань Орос ахан дүүс гэр бүлдээ эсэн мэнд очоосой
2022-06-30
Маш зөв Бага ястнуудаа гадуурхаж , устгах л гэж хүний гараар фашист орос могой бариулж бна
2022-06-30
орост дээд сургуулийн оюутнууд цэрэгт явахгүй байж болдог тул бөөөнөөрөө дээд сургуульд орох хэрэгтэй. болохгүй бол монголд дээд сургуульд худлаа бүртгүүлчихгүй юу
2022-06-30
украйн луу очиж
2022-06-30
буриадууд өөрсдөө очиж шарилыг нь авахгүй бол оросууд баас шиг хаяж байна.
2022-06-30
Отгооо:
Шууд орхиод хаядаг .сураггүй гэж хэлээд өмхийрүүлээд хаядаг.зэрлэг амьтдын хоол блоод юу ч бхгүй болж бгаа сурагтай. Сүүлийн үед арай туршлагатай байлдагчид яваад арай гайгүй бллтой.эхний байлдагчид бүгд бхгүй хөөрхий сонсогчид бсын юм чинь . Арай л зэрлэг балиар новшнууд
украйн луу очиж