Г.Занданшатар: УИХ үнийн өсөлтийг зүгээр хараад сууж болохгүй
2022-06-30 11:09

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар инфляци, үнийн өсөлтийг судлах УИХ-ын ажлын хэсэг байгуулахаа мэдэгдлээ.

 

 

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд иргэд, сонгогчидтой уулзаж,  УИХ-ын 34 дүгээр тогтоолын дагуу Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар олон нийтийн санал бодлыг тандан судлах ажлыг орон даяар хийлээ. Иргэдийн өмнө тулгарч буй хамгийн гол асуудал нь үнийн өсөлт байна. Эдийн засаг агшиж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь иргэдийн худалдан авах чадварыг доройтуулж, амьжиргаанд сөргөөр нөлөөлж, ядуурал тэгш бус байдлыг улам даамжируулж байна. Энэ хэдийгээр гадаад хүчин зүйлээс шалтгаалсан ч үүнийг анзаарахгүй орхих эрх УИХ-д байхгүй. Дэлхийн нийтээр үүссэн цар тахлын нөлөөгөөр бий болсон тээврийн тасалдал, геополитикийн хурцадмал байдал нь 1990 оноос хойш байгаагүй хүнд цохилтыг өгч байна.

 

Инфляцийн түвшин 2021 оны 05 дугаар сард 6.2 хувь байсан бол өнөөдөр улсын хэмжээнд 15.1 хувь, Улаанбаатарт 16.2 хувь хүрлээ. УИХ-ын баталсан Төв банкны зорилтоос даваад гарсан байна. Инфляци 2.5 дахин өсөхөд бараа бүтээхүүн болон шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлж байна. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 18 хувьд хүрсэн байна. Бүс нутагтаа хамгийн өндөр түвшинд хүрлээ.

 

-Төмс 970 төгрөгөөс 2500 болж, 2.5 дахин

-Лууван 2000 төгрөгөөс 4700 болж, 2.3 дахин

-Ургамлын тос 4300 төгрөгөөс 9500 болж, 2.2 дахин

-Байцаа 3000 төгрөгөөс 5200 болж, 1.7 дахин

-Элсэн чихэр 2700 төгрөгөөс 3750 төгрөг

-Атар талх 1280 төгрөгөөс 1700 төгрөг

-Сүү 2800 төгрөгөөс 3600 төгрөг

-Цагаан будаа 3650 төгрөгөөс 4600 төгрөг болж өссөн байна.  

 

Хүнс, бараа бүтээгдэхүүн орон нутагт очихдоо тээвэр, шатахууны зардал нэмэгдэж, илүү өндөр үнэтэй байна. 2021 оны 06 дугаар сартай харьцуулахад АИ92, АИ95 литр тутамдаа 1.6 дахин нэмэгдсэн байна. Энэ бол инфляцийн суурь шалтгаан болж байна.

 

Сүүлийн нэг жилийн хугацаанд нефтийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ 1.7 дахин нэмэгдлээ. Хүнсний түүхий эдийн үнэ 76 хувиар өссөн байна. Үүнтэй холбоотойгоор инфляци дэлхий нийтийн зовлон болсон. АНУ, Европын холбоонд сүүлийн 40 жил гараагүй үнийн өндөр өсөлт ажиглагдаж байна. Үнийн өсөлт зөвхөн монголчуудын биш дэлхийн нийтийн эмзэг асуудал болоод байна.

 

Гэхдээ ард түмнээ төлөөлөх үүрэгтэй УИХ үүнийг зүгээр хараад сууж болохгүй. Өнгөрсөн 04 дүгээр сард баталсан Үнийн өсөлтийг хязгаарлах хуулийн хэрэгжилтийг дүгнэн үзэж, шаардлагатай зарим арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг судлах хэрэгтэй байна.

 

Үнийн өсөлт ирэх намар хамгийн өндөр түвшинд хүрэх магадлалтай байгааг олон улсын шинжээчид анхааруулж байна.

 

Амьжиргааны өртөг 10 хувиар өсөхөд ядуурлын түвшин 34.3 хувьд хүрч, 211 000 хүн ядуусын эгнээнд шилжих эрсдэлтэй гэдгийг Дэлхийн банк, ҮСХ тооцоолсон байна. Тиймээс инфляцийг бууруулж, үнийн өсөлтийн дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ.

 

  1. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын ахалсан ажлын хэсэг зарим бүтээгдэхүүн, шатахууны үнийг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээг судална.

  2. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах Түр хороог байгуулж, хуралдуул.

  3. Хил, гаалийн асуудлаар байгуулсан хяналт шалгалтын хороо өнөөдөр 100 цагаас хуралдахыг чиглэл болголоо.

  4. Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн хэрэгжилтийг тооцож, шаардлагатай бол өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллана

  5. Мөнгө, төсвийн бодлогын хүрээнд инфляцийг бууруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээний саналаа УИХ-д танилцуулахыг Монголбанкинд даалгав.

  6. Мөнгөний бодлогын хүүг шаардлагатай бол нэмэгдүүлэх, Төв банкны зарим хөтөлбөрийг хумих бодлогыг судлах

  7. Төсвийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг хянах

  8. Гадаад өрийн удирдлагын асуудлаар түр хороо байгуулж, цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг чиглэл болгов.

 

Shuud.mn
Сонин хачин
ard:
tsalin tetgever halamjaa nemeechee ali hediin yumnii yne tengert garsan baihad.yniin horoo tur zasag ajlaa hiij nvdee neegeechee.orlogiig ni nemegdvvlehgyi yum bol ynee buulgaach.cvv yahaaraa nemegdeed baidag yum.mmam aj ahuin oron baahan perm baigaa biz dee gadaadaad irj baigaa bish
2022-06-30
Ш.Адьшаа:
Д.Ганбат гишүүний гаргасан "Бүлгийн даргыг намаас томилно" гэх зарчмын зөрүүтэй саналыг дэмжих боломжгүй. Энэ нь ардчиллын үзэл баримтлалаас ухарсан хэрэг. Ийм зүйл ярьж байгааг нь хараад үнэхээр гайхлаа. Ер нь Д.Ганбат гишүүн эрүүл үү. Уг нь ардчиллын үнэт зүйлийг их ярьдаг хүн дээ. Би хүн шүүмжилдэггүй, хүний хувийн асуудлыг ярих дургүй. Гэхдээ одоо үнэхээр тэвчээр алдарсан учраас хэлье. Д.Ганбат 2 намаас Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан удаатай. Мөн өлсгөлөн зарлаж байхад шөнө нь гэртээ харьчхаад өглөө нь талбай дээр ирээд зургаа авхуулж байсан. Ийм л 2 нүүртэй хүнийг бид удаан тэвчсэн шүү. Сүүлдээ бүр эрх баригч нам руу дайрч байна”
2022-06-30
333:
Зүгээр харахаас өөр яаг юу хийсэн юм бэ, өнгөрсөн хугцацаанд?
2022-06-30
“АН-ын бүлэгт олонхоороо хуралдах олонхын зарчим алдагдаад 7, 8 сар болсон. Энэ байдлаас гарахын тулд бид хуулийг өргөн барьсан. Ардчилсан нам 1 хүний, хэлсэн ярьснаа мэддэггүй 1 зөнөсөн өвгөний үгээр явдгаа болих ёстой. Энэ хуулийн дагуу нөхцөл байдал шийдэгдвэл парламентад суудалтай намууд үзэл бодлын уралдаан хийж, хэлэлцүүлэгт бүрэн хэмжээгээр оролцох боломж бүрдэнэ. Юу ярьж байгаагаа мэддэггүй, зөнөсөн өвгөн АН-ын бүлгийн нэрийг барьж, завсарлага авдаг, дүгнэлт уншдаг, хаа газар АН, Монголын ардчилагчдын нэрийг гутааж явдаг нөхцөл байдлаас гаргах хуулийг хэлэлцүүлж бгаа эрх баригчдад талархалтай бна. АН-ын бүлэг 11 гишүүнтэй, 10 нь дэмжихгүй бхад ганцаараа 1 өрөөнд суучихаад 8 сар Монголын ардчиллыг гутаалаа. Ардчилсан парламентыг муухай харагдууллаа. Сүүлдээ юу ярьж байгаагаа ч мэдэхгүй, Украины туг барьчихаад элийрээд яваад бдаг болчихож. Солиотой гэдэг нь тодорхой боллоо. Хамт яваа хүмүүсээ намаасаа хөөнө, шоронд оруулахыг уриалдаг хүн парламентад сууж бгаа нь ичгэвтэр бна.”
2022-06-30
Зочин:
Үнийн өсөлтийн ихэнх хувь нь худлаа хөөсрөлт юм шиг
2022-06-30
Хувийн хэдээ дээрэмдээд бгаа биз дээ?
2022-06-30
Oogii:
Yaaj amid yavax ve
2022-06-30
Namar uvul gehed irged mod chuluu bariad bosno shooo
2022-06-30