Ч.Өнөрбаяр: УИХ-ын дарга Г.Занданшатарыг огцруулах ёстой
2022-06-30 11:57

 

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “УИХ-ын дарга Г.Занданшатарт нэг зүйлийг хэлмээр байна. УИХ-ын гишүүд, эрх баригч нар үнийн өсөлттэй тэмцэх ёстой. Гэтэл үнийн өсөлттэй тэмцэхийн оронд Үндсэн хуультайгаа тэмцэж байна. Учир нь Монгол Улсын болж бүтэхгүй байгаа асуудал нь Үндсэн хуультай холбоотой гэж байна. Гэхдээ яг ийм үндэслэлээр 2019 онд Үндсэн хуульд гар хүрсэн. УИХ-ын дарга Г.Занданшатарт “Үндсэн хуулиа хамгаалах цаг болсон юм биш үү” гэж хэлмээр байна. МАН-ын хийсэн буруу бүхэн Үндсэн хуулийн буруу болж үлддэг байж болохгүй. Хэтэрхий хариуцлагагүй байгаа хэрэг. Хариуцлагыг үндсэн хуулиас бус өөрсдөөсөө нэх. Монгол Улс халуун зунаар хариуцлагын зудад ороод байна.

 

...АН-ын бүлгийн асуудал та нарт ямар хамаатай юм. Өнөөдөр Үндсэн хуулийн оронд Монгол Улсад төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийг батлах ёстой. Сайд дарга нарт хариуцлага тооцдог хуультай болох ёстой. Үндсэн хуулиа манаж чадахгүй, үнэн ч бус байгаа Ардчилсан Үндсэн хуулиасаа урваж байгаа УИХ-ын даргыг огцруулах ёстой" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Unuruu chi uuruu zailaachee.chinii hiisen yu bna.hervvlch tsvnh barigch
2022-06-30
ene neg amitan uuriiguu khen be gedgee medekhguy mun ch ikh khutsakh yum daa
2022-06-30