Хятадад элсэн урлалын олон улсын наадам эхэллээ
2022-06-30

Хятадад Элсэн урлалын олон улсын XXIII наадам нээгдсэн талаар South China Morning Post сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Жэжян мужийн Жоушань хотод болж буй наадамд 60 элсэн урлалыг бүтээсэн байна. 2022 оны наадмын сэдэв нь Азийн спортын наадам аж. Тиймээс элсэн баримлууд Хятадын уламжлалт хэв маягаар спортын тэмцээнүүдийг дүрсэлж байгаа гэнэ.

 

Элсэн урлалын олон улсын наадам 1999 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд жуулчдын үзэх сонирхох дуртай газруудын нэгт багтдаг. Наадмын албан ёсны нээлт долдугаар сарын нэгний өдөр болох хэдий ч хэдийнэ жуулчид энэ газрыг зорин очсоор байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Бямбаа амарциймуу, яагаад ойрд мэдээ алга?
2022-07-06
сингапурт жорлонгийн усаа цэвэршүүлээд пиво хийгээд байна. сингапур пиво битгий уугаарай заваан юм
2022-07-04