Украины Харьков мужийн төгсөгчдөд Оросын аттестат олгоно
2022-06-30 16:00

ОХУ Украинд дайн өдүүлснийхээ дараа энэ улсын зарим нутаг дэвсгэрийг хяналтдаа оруулсан. Оросууд хяналтдаа оруулсан бүс нутгуудын нэг нь Харьков мужийн зарим нутаг юм.

 

Хяналтдаа оруулсан бүс нутгуудад ОХУ өөрсдийн дүрэм журмыг тогтоосоор байгаа бөгөөд Харьков мужийн дунд сургуулийн сурагчдад шинэчилсэн загварын, бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгохоор зэхэж байгаа гэнэ. 

 

Интерфакс агентлагийн мэдээлснээр, төгсөгчдөд олгох бүрэн дунд боловсролын үнэмлэхийг хэвлэсэн, Харьков мужийн эхний төгсөгчдөд ОХУ-ын стандартын үнэмлэх олгож эхэлж байгаа талаар Харьков мужийн Оросын хяналттай бүс нутгийн захиргааны тэргүүн Виталий Ганчев мэдэгдсэн байна. 

 

Энэ бүрэн дунд боловсролын үнэмлэхийг Оросын их дээд сургуульд элсэхэд хүлээн авахын дээр Луганск, Донецкийн нутаг дэвсгэрт ч хүлээн зөвшөөрөх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
бодот амьдарал дээ:
Ид л үзэлцэж байна. Хэн нь дийлэхийг хэн мэдлээ. Би хувьдаа ах нарыгаа л дийлээсэй гэж өглөө оройгүй бурхандаа залбирч байна өө хө
2022-07-16
ану д ажилчид олдохоо байж цалин өсөөд л байна. солонгост олон газар хаагдаж ажил олдохгүй байна. хөдөө л ажил байна
2022-07-01
дайн дуусаагүй байхад уу
2022-07-01
бодот амьдарал дээ:
Ид л үзэлцэж байна. Хэн нь дийлэхийг хэн мэдлээ. Би хувьдаа ах нарыгаа л дийлээсэй гэж өглөө оройгүй бурхандаа залбирч байна өө хө