Ерөнхий сайд сар бүр Дарханы замын ажлын явцыг шалгана
2022-06-30 16:52

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204.11 км авто замын их засвар шинэчлэлтийн ажлын явцтай танилцлаа. Тус авто замыг таван багцад хуваан, дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчилж буй юм.

 

Одоогоор Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн багц 1, 3, 5 дугаар хэсгийн 113.53 км замыг шинээр асфальтбетоноор хучиж, 2, 4 дүгээр хэсгийн багцын 90 орчим км түр замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байна.

 

 

Замын гол ажил болох далан суурь бүтцийн гүйцэтгэл 70, нийт ажлын гүйцэтгэл 40 гаруй хувьтай явагдаж байна. Энэ оны аравдугаар сарын 30 гэхэд эхний 2 эгнээ бүхий хатуу хучилттай авто замаар тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх шахуу төлөвлөгөөтэй ажиллаж буйг Ерөнхий сайдад холбогдох албаныхан танилцууллаа.

 

Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын ажлыг 7 компани гүйцэтгэж байна. 4, 2, 3-р багцыг гүйцэтгэж буй БНХАУ-ын “Чайна-Жео Инженеринг” болон “Жунмэй Инженеринг” групп компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байна.

 

 

Ерөнхий сайдыг газар дээр нь ажиллахад БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Цай Вэньруй байлцаж асуудлыг ярилцлаа. Ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа БНХАУ-ын компаниудыг дахин асуудал үүсгэвэл гэрээг цуцлахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хатуу сануулав. Мөн Дарханы замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон бүх төрийн албан хаагчдыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа хэллээ.

 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг сар бүр шалгана. Энэ ганц Зам тээвэр, хөгжлийн яамны асуудал биш. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын стратегийн 47 төсөлтэй адилтган Засгийн газар бүх төвшинд анхаарч ажиллана гэв.

 

Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар санхүүжилт саатсан шалтгааныг гүйцэтгэгч компаниуд тайлангаа цаг тухай бүрт нь хүргүүлэхгүй асуудал үүсгэж байсан гээд Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банкны удирдлагуудтай санхүүжилтийг тасалдуулахгүй байхаар тохиролцсоныг Ерөнхий сайдад энэ үеэр танилцуулж байлаа.  

 

Ажлыг хурдасгахын тулд гүйцэтгэл хангалтгүй байгаа багцууд дээр Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу ЗХЖШ-ын барилга инженерийн цэргийн анги бүрэлдэхүүн хүч нэмэгдүүдэн ажиллаж байна. Ирэх аравдугаар сарын 30 гэхэд хатуу хучилттай авто замаар тээврийн хэрэгслийг зорчуулахын тулд 4 дүгээр багцын ажилд Зэвсэгт хүчнээс дахин хүч нэмэгдүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт үүрэг болголоо.

 

 

Мөн Хөтөлийн "Цемент шохой" ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарт замын бүтээн байгуулалтад шаардагдах цементийг тасалдуулахгүй, дараалал харгалзахгүй хангахыг даалгав.

 

Улаанбаатар- Дархан-Уул чиглэлийн 204.11 км авто замыг 2023 оны аравдугаар сарын 30 гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Замын тендерт авилга байнга явагддаг
2022-07-01
Zochin:
Eр нь энэ засгийн газар еронхий сайд нь жулдаад бна даа арай ийм байж болохгуй эрх мэдэл бух юм бна шууд хариуцлага тооцоод зарим сайд нарыг солих хэрэгтэй халтараас авахуулаад мэндсайхан тавинбэх энхболд номин нямдорж гм сайд нарыг хурдан шиг солиод чадах хумуусийг нь тавьж ажилуулаад явах хэрэгтэй арай л сул буруу юм яриад байх шиг бна даа
2022-07-01
зочин:
yag yag
2022-07-01
yag yag kk
2022-07-01
chaavaas daa ene zasag gej neereee elgiin ch yum bolohiimdaa. Avilgalaara tenderee ogno. tomsogduuleed yu ch helj chadahgui nogooduul ni daam gartsan kkkk. Eronhii said ni ochood meden budliad hudlaa poprood l hahahaha
2022-07-01
Салбарын сайд нь байсаар байхад ингэж доошоо орохгүй шүү. Салбарын сайдаар нь ажлыг нь хийлгэ эсвэл амбаардаад хөөгөөд зайлуул.
2022-06-30
зочин:
Нэгэнт чадвар, зангараг байхгүй бол сар бүр шалгаад ч нэмэргүй л дээ, хэнч тоохгүй байхад данх толгойт сар бүр тэнд очиж шоудаад ч ажил урагшлахгүй
2022-06-30
зочин:
yag yag
yag yag kk