С.Одхүү: Дугуй цагаанд задгай театр хийхээс илүү Байгалын Цогцолбор газар болгох ёстой
2022-07-01 08:11


 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Дархан цаазат Богд Хан уулын Зайсангийн амд байрлах 49 шавар гэрийг буулгасан. Чөлөөлсөн талбайг иргэдийн ая тухтай амралтад зориулж, тохижуулахаар төлөвлөсөн бөгөөд Дугуй цагаанд эко задгай театр, тоглоомын талбай, сүүдрэвч зэрэг бүтээн байгуулалт хийж тохижуулахаар ажлаа эхлүүлээд буй юм. 

 

Иймд архитектор С.Одхүү-тэй Дугуй цагааны бүтээн байгуулалтын талаар ярилцлаа. 

 

Та, Дугуй цагаан орчимд задгай театр, тоглоомын талбай барих нь зөв шийдэл биш гэж үзжээ. Яагаад ийм дүгнэлтэд хүрэв? 

 

-Зайсангийн амд хийгдэх 1.9 тэрбум төгрөгийн тохижолт бүтээн байгуулалтын талаар нь сонирхож үзэхэд задгай театр, хүүхдийн тоглоомын талбай хийх гэнэ. Энэ нь тухайн байршилдаа тохирохгүй. Уг бүтээн байгуулалтыг иргэн хүний хувьд эсэргүүцэж байна. Учир нь Богд уул руу иргэд хотын дуу чимээнээс холдож, Байгалийн чимээ сонсож, Байгалтай харьцах гэж очдог. Гэтэл маш их хөрөнгө зарцуулж задгай театр, тоглоомын талбай байгуулах нь тэнд зохихгүй. Иргэд амралтын өдрүүдэд ууланд алхдаг. Тиймээс задгай театр тэр бүр ашиглагдахгүй бөгөөд амрах гэсэн хүмүүс болон театр, хөгжим ашиглах гэсэн хүмүүсийн хооронд зорчил гарна. Өөрөөр хэлбэл, нийгэм эдийн засгийн хувьд үр ашиггүй, хөрөнгө бий болно.

 

Богдхан уул улсын тусгай хамгаалалттай газар. хамгаалалтын дэглэм гэж бий. Ойн зэрлэг амьтдыг үргээх, чанга дуу чимээ гаргах ямар нэгэн үйл ажиллагааг хориглодог. Онцлог консепт буюу шийдэлгүй байна. 

 

 

-Хүүхдийн тоглоомын талбай байгуулахад бас зохимжгүй байршил. Учир нь тэр аманд амралтын хоёр өдөрт хүмүүс илүү очдог. Тэгэхээр бусад өдөр хүүхдийн талбай эзэнгүй л байна. Мөн хүүхэд тэнд ганцаараа очоод тоглож чадахгүй. Иргэд тоглоомын талбайг зорихоос илүү ойн цэвэр агаар, Байгальтай ойртуулах гэж хүүхдүүдээ дагуулж ирдэг зорилтот байршил юм. үүнийгээ алслагдсан гэр хорооллын дунд хийвэл илүү олон хүүхэд баярлуулах байх.
 

Таны бодлоор Дугуй цагаан орчмыг хэрхэн тохижуулбал тохиромжтой вэ? 

 

-Ойн санг тэлэх “Богд Хан” уулын үндсэн төрх болох ойн зэрлэг амьтадыг буцаан нутагшуулах, нөхөн сэргээж, хамгаалж өвлүүлэх ёстой. Богд Хан уул Туул Голын сав газарт багтдаг учраас уулаас бууж ирэх Туул голын ус, Бороо, Цасны усыг ашиглаж Нуурмаг, Цөөрөм үүсгэх хэрэгтэй. Тэгвэл усаа дагаад зэрлэг амьтад, усны шувууд ирэх нөхцөл бүрдэж хүүхэд залууст илүү сонирхолтой газар болно. Байгалын бэлэн нөөцийг ашиглах хэрэгтэй.  Сандал, ширээ сүүдрэвчээр дүүргэхээ ч больмоор байна. тусгай сортын  зүлгэн ногоон талбай бэлдээд өгвөл Иргэд өөрсдөө сандал, дэвсгэрээ авч ирээд амрах байхдаа. 

 

 

 

Ер нь Богд уулын бүх устай амуудад Нуурмаг, Цөөрөм үүсгэж усыг нөөцөлбөл Хаврын хуурайшилтай Голын ус татарсан үед зэрлэг амьтадын усны хэрэгцээг хангах бөгөөд улам сайхан өнгө төрх нэмэгдэж баяжна. бас ойн түймрээс сэргийлнэ. 

 

Байгалын онцлог, нөөцийг ашиглах хэрэгтэй. Богд уулын Буга хүнээс айдаггүй бас хүнээс талх авж иддэг байсан гэдэг тэр байсан сайхан төрхийг буцаан сэргээмээр байна.

 

Мөн Богдхан ууланд зориулалтын жим байдаггүй. Зориулалтын жимгүйгээс болж хүмүүс хүссэн газраараа алхдаг. Үүнээс болж уулын хөрс сууж, мод үхэх аюулд орсон байдаг. Тиймээс хөрсийг хамгаалж зориулалтын хөндий жим тавих ёстой. 

 

Өнөөдөр Богдхан уулын бүх амыг зарчихсан. Миний гол санаа бол Зайсангийн амын 56 га хэсэг газрыг бүрэн чөлөөлөөд, Нийслэлийн 1,6 сая иргэдэд Байгалын Цогцолбор газар амрах орчныг бүрдүүлж тэгш хуваарилмаар байна айлын байшингийн гадаа очдог биш. Бид үүнийг шаардах ёстой. тохиролцоод нүүлгэж чадахгүй байгаа бол тухайн үл хөдлөх хөрөнгөөс нь онцгой татвар авах ёстой. Өөрсдөө нүүгээд явтал өндөр байх бодлогоор тогтоох хэрэгтэй. 

 

 

 

Мөн зориулалтын бус байшин барьсан Дархан Цаазат хамгаалалтын бүсээс нь гаргаж байгаад баригдсан хаус хорооллуудын төслийн эздээс одоо хийж байгаа бүтээн байгуулалтын төлбөрийг гаргуулах ёстой. Үгүй бол 1.9 тэрбумийн төсөв буюу бидний мөнгөөр гадна орчныг нь тохижуулж өгч хаус хорооллын төслийн эздийг дэмжиж, үнэ цэнийг нь өсгөж байна. 

 

Та өөрийн саналаа холбогдох хүмүүст хүргүүлсэн үү? 

 

-Хүргүүлсэн. Хотын даргын иргэдтэй уулзах ажлын албаны хүмүүст хандсан. Дээрх асуудлаар хотын даргатай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэтэл өнөөг хүртэл хариу өгөөгүй.

 

“Богд Хан” уул нь ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд 1997 онд бүртгэгдсэн. Богд Хан уул нь  Улаанбаатар хотын төвөөс 4-5 км зайтай оршдог ба XII зууны үеэс дархлан хамгаалсан ариун шүтлэгтэй, Монголын хамгийн анхны Дархан Цаазат газар юм. 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
Hun aamardag alhdag nogoon baiguulamj hiisen deer sch uu
2022-07-05
Шоу:
Монголын улс төрчид шоудах, найрлах, цэнгэхээс өөр юм мэддэг юм уу, санал авах арга нь тэр. Орчин шоу цэнгээн биш, хүн тайван сайхан амрах, бодох орон зай хэрэгтэй болж байна шүү,
2022-07-03
монгол:
театр байгуулна гэдэг чинь баахан орилсон чаралсан улс цугларч чимээ шуугийн нь байгаагаасаа хамаагүй ихэснэ.Энэ нь ХАН-УУЛ-н амьтадг дайжихад хүргэж мэдэх юм.СУДЛАХ хэрэгтэй.
2022-07-03
Irgen:
Duraaraa, huuli durmiig ul oishooson yumnuudiig nuulgeh heregtei. Neg bol madh ondor torguuli tavih heregtei .
2022-07-03
Зочин:
Тэгмээр дээ, Солонгос хот орчимын уултай газруудаа ямар гоё алхах аялалын бүс болгочихсон бна. Судлаад дууриагаад хийгээч ээ МАН- гарууд аа,
2022-07-02
Ойн хүрээлэн зөв, бүгдийн чөлөөл
2022-07-02
Dkl;:
Наад зайсангийн замууд ачаалалаа дийлэхээ болилоо Одоо Зайсангийн орчимд ямарч үзвэр үйлчилгээ орон суцц нэмж барихыг хориглоочээ
2022-07-01