Эрүүл мэндийн салбартай холбоотой ирүүлсэн өргөдөл гомдлын талаар мэдээлнэ
2022-07-01

 

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна. 

 

10.00 цагт Монголын Уран зургийн галерейд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол уран дархан 2022” үзэсгэлэн эхэлнэ.

10.00 цагт ЭМЯ-нд иргэдээс эрүүл мэндийн салбартай холбоотой ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар тус яамны удирдлагууд хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99741854, 86885060

11.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 55 дугаар сургуульд Буриадын Боловсролын бодлогын хүрээлэнд Хэл засалч багшаар суралцсан багш нарт диплом гардуулна.

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд МУИС, ИКЧИС-ийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судлаачид БНТУ-ын Ван мужийн нутагт албан ёсны зөвшөөрөлтэйгөөр археологийн хайгуулын ажлыг гүйцэтгэж Ил хаант улсыг үндэслэгч, Чингис хааны ач хөвгүүн Хүлэгү ханы 1265 онд байгуулсан Аладагийн зуны ордны туурийг нээсэн талаараа мэдээлнэ.

Shuud.mn
Сонин хачин