Ц.Эрдэмбилэг: Эрүүл мэндийн салбартай холбоотой 144 өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн
2022-07-01

 

Иргэд ,олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн эрүүл мэндийн салбартай холбоотой өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийж байна.

 

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “ЭМЯ-наас салбарын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлыг нээлттэй ил тод байлгах, иргэдэд үнэн зөв бодит мэдээлэл хүргэх үүднээс санал хүсэлт, гомдлуудыг шийдвэрлэсэн байдлыг мэдээлдэг. Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд 11 эрүүл мэндийн байгууллагыг холбож, иргэдийн өргөдөл, гомдлыг шууд хүлээн авч, шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Иргэдийн гомдлыг хуулийн дагуу хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэдэг.

 

Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд зургаадугаар сард эрүүл мэндийн салбартай холбоотой ирүүлсэн нийт 144 өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн. Нийт хүлээн авч шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын 60.4 хувь нь гомдол, 5.6 хувь нь санал, 7.6 хувь нь хүсэлт, 26.4 хувь нь талархал байна. Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг агуулгаар нь харахад,

 

  • Эмчилгээ үйлчилгээтэй холбоотой -42.7 хувь

  • Эмнэлэгт цагт авахтай холбоотой -37.9 хувь

  • Эмч, ажилчдын харилцаа хандлагатай холбоотой-12.6 хувь

  • Бусад-6.8 хувь байнаа.

 

Дээрх өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг иргэн бүртээ утсаар холбогдон шийдвэрлэж, зохих арга хэмжээ авч ажилласан" гэж мэдээллээ. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Эмнэлэг үйлчилгээ үнэхээр найгүй болж байна шүү анхаараач ээ, өөрсдөө явж дотор нь орж үзээч ээ
2022-07-01