Т.Аюурсайхан: Хуйвалдаж, хууль бусаар сонгогчийн эрхэнд халдлаа
2022-07-01 10:41

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд 11 хуулийн төслийг эцэслэн батална. Мөн есөн хуулийн төсөл хэлэлцэж, үдээс хойш Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.

 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Үндсэн хуулийг зөрчдөг болж байна. 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ҮХЦ хуралдаж, өмнө гаргасан эцсийн шийдвэрээ эргэн харж, хүчингүй болгосон байна.

 

 

ҮХЦ-ийн 2016 оны 05 дугаар дүгнэлтээр хууль тогтоомжид байсан сонгуулийн хувь тэнцүүлэх сонгуулиар гэсэн заалт Үндсэн хууль зөрчиж байна гэсэн тогтоолыг баталсан. Үүнийг нь УИХ 2016 оны 38 дугаар тогтоолоор хүлээн авсан байна. ҮХЦ-ийн шийдвэрийг УИХ хүлээн зөвшөөрсөн бол тэр шийдвэр эцсийнх болно.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч УИХ-ын шийдвэрийг хамгаалах ёстой. Гэтэл ҮХЦ дээр очоод УИХ-ынхаа шийдвэрийг хамгаалахгүй, яагаад эсрэг ажилладаг юм бэ.

 

Яагаад энэ бүхэн нууцаар явагддаг юм бэ? Бид яагаад шийдвэр гарсан хойно нь мэдэж байгаа юм бэ. Үндэсний баяр наадмаар иргэдийг 9 хоног амрааж, тараачихаад амралтын цагт яагаад энэ асуудлыг шийдэж байгаа юм бэ. Ийм цаг үед сонгогчийн эрхийг дордуулж, шууд халдсан шийдвэрийг хууль бусаар, хуйвалдааны зарчмаар гаргаж байгаагийн шалтгаан юу вэ?

 

Т.Доржханд гэдэг хүн төр бариад байгаа юм уу. Хэн төр бариад байгаа юм бэ. Маш ноцтой асуудал болоод байна.

 

Мөн энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийллээ.

 

 

Тэрбээр “ҮХЦ 06 дугаар сарын 27-нд ард түмний төрийн эрх барих, сонгох эрхэнд халдсан төрийн эргэлт хэлбэрийн шийдвэр гаргасан. Энэ цаг мөчөөс эхлэн төрийн эрх намын гарт шилжих шийдвэрийг гаргасан. ҮХЦ 2016 онд гаргасан шийдвэрээ эргэж харсан. 2016 онд ҮХЦ холимог тогтолцоог УИХ-ын сонгуульд ашиглаж болохгүй гэсэн шийдвэр гаргасан. Тэр шийдвэрийг УИХ хүлээж аваад, 38 дугаар тогтоол гаргасан. Цэц эцсийн шийдвэрээ эргэж харсан байж болохгүй зүйл хийсэн. ҮХЦ-ийн дээр хөх тэнгэр байдаг гэдэг ч одоо МАНАН бий болоод байна.

 

ҮХЦ-ийг тэтгэврийн нас нь өнгөрчихсөн хүн удирдаж байна. Тэр хүн зөнөсөн байж магадгүй. Төрийн ингэж хохироож болохгүй.

Shuud.mn
Сонин хачин
ах:
Цэц нэгэнт шийдвэрээ гаргасан одоо та нар хуулиа мөрдөөд яв өөрсдийгээ хэн гэдгээ мэд та2бол мэргэшсэн попууд шүү
2022-07-04
dabaa:
НЭГ ИХ ХУДЛАА ЧУХАЛ ЦАРАЙЛСАН ХҮМҮҮС
2022-07-03
ҮХЦ гэж бузар газрыг тараа:
Улстөржсөн улстөрчдөөс хараат үхэж хэвтсэн ҮХЦ-тэй Монгол өөдлөхгүй
2022-07-02
Энэ 2 мажоритар биш тогтолцоо хэрэгжсэн тохиолдолд гарч ирэх магадлал багатай юм байна. Тэгээд л эсрэг бга байх. Баабар юу гэдэг билээ ккк
2022-07-02
BAT:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-07-02
Т.Аюурсайхан; “Үндсэн хуулийг зөрчдөг болж бна. 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ҮХЦ хуралдаж, өмнө гаргасан эцсийн шийдвэрээ эргэн харж, хүчингүй болгосон бна. ҮХЦ-ийн 2016 оны 05 дугаар дүгнэлтээр хууль тогтоомжид бсан сонгуулийн хувь тэнцүүлэх сонгуулиар гсэн заалт Үндсэн хууль зөрчиж бна гсэн тогтоолыг баталсан. Үүнийг нь УИХ 2016 оны 38 дугаар тогтоолоор хүлээн авсан бна. ҮХЦ-ийн шийдвэрийг УИХ хүлээн зөвшөөрсөн бол тэр шийдвэр эцсийнх болно. УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон бна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч УИХ-ын шийдвэрийг хамгаалах ёстой. Гэтэл ҮХЦ дээр очоод УИХ-ынхаа шийдвэрийг хамгаалахгүй, яагаад эсрэг ажилладаг юм бэ. Яагаад энэ бүхэн нууцаар явагддаг юм бэ? Бид яагаад шийдвэр гарсан хойно нь мэдэж бгаа юм бэ. Үндэсний баяр наадмаар иргэдийг 9 хоног амрааж, тараачихаад амралтын цагт яагаад энэ асуудлыг шийдэж бгаа юм бэ. Ийм цаг үед сонгогчийн эрхийг дордуулж, шууд халдсан шийдвэрийг хууль бусаар, хуйвалдааны зарчмаар гаргаж байгаагийн шалтгаан юу вэ? Т.Доржханд гэдэг хүн төр бариад бгаа юм уу. Хэн төр бариад бгаа юм бэ. Маш ноцтой асуудал болоод бна.
2022-07-01