Сүхбаатар аймгийн Асгат суманд хээрийн түймэр гарчээ
2022-07-01

 

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Зүүн хадтай” гэдэг газар  хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг өчигдөр буюу зургаадугаар сарын 30-ны өдрийн 17:45 цагт хүлээн авсан байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж мөн өдрийн 22:20 цагт цурманд оруулж 23:15 цагт түймрийг бүрэн унтрааж Асгат сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгчээ. Урьдчилсан байдлаар хээрийн 600 га талбай түймэрт өртөж шатжээ.

Shuud.mn
Сонин хачин