Азийн хөгжлийн банкны удирдлагатай Дарханы замын санхүүжилтийн талаар ярилцлаа
2022-07-01 16:51

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал Тереза Хо тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Монгол Улс Азийн хөгжлийн банктай 30 жил хамтран ажиллаж байна. Олон улсын хөгжлийн түншүүд дотроос Азийн хөгжлийн банк бол манай улсын гол түнш юм гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэллээ. Мөн КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд Азийн хөгжлийн банк дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ.

 

 

Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд экспортын гарцыг нэмэгдүүлэх зорилго бүхий боомтын шинэчлэл, авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлж, энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 2022 оны улсын төсөвт төсвийн тодотгол хийж, Төрийн хэмнэлтийн  тухай анхдагч хуулийг баталж, төсвийн сахилга батыг сайжруулж, чангатгах бодлого барьж байна. Засгийн газар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд өнөөдрийн байдлаар 482 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн. Одоо хэрэгжүүлж байгаа макро эдийн засгийн бодлогын үр дүнд эерэг хүлээлттэй байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэж байлаа.
Улаанбаатар-Дархан чиглэлийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулах, бүтээн байгуулалтыг хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө талууд хамтарч ажиллахаар ярилцлаа.

Shuud.mn
Сонин хачин
ДАРХАНЫ ЗАМЫН БАЛАГ ЮУНААС ҮҮДЭЛТЭЙ ВЭ ГЭХЭЭР АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ЗАМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МӨНГИЙГ НЬ ГАРГАХААР БОЛЖ, МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР НЬ ТЕНДЕР, КОМПАНИЙГ НЬ СОНГОН ШАЛГАРУУЛАХААР БОЛСОНД ХАМАГ "НО" НЬ БАЙГАА ЮМ. ТЕНДЕРТ НЬ АВИЛГАЧИДЫН, ТЭР ДУНДАА АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКИНД АЖИЛЛАДАГ ТАНЬДАГ ХҮНТЭЙ КОМПАНИУД АВИЛГА ӨГӨХ ЗАМААР ӨӨРСДӨӨ НЭРЭЭРЭЭ ОРСОН Ч ИХЭНХ НЬ ХЯТАД КОМПАНИУДЫГ ОРУУЛААД НӨГӨӨДҮҮЛ НЬ АЖЛАА ХИЙХ ГЭХЭЭР НЬ ӨӨДӨӨС НЬ ДАВХАР АВИЛГА НЭХЭХЭД НЬ ХЯТАДУУД НЬ ХАЯАД ГАРСАН, ҮЛДСЭН ХЭДЭН ХЯТАД КОМПАНИ НЬ ХАМТ МӨНГӨӨ ИДЭЛЦСЭН УЧРААС ОДОО ХЭН НЬ ХЭНИЙГЭЭ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ, ЕРӨНХИЙ САЙД НЬ ОЧИЖ ШҮДГҮЙ АРСЛАН ЦАРАЙЛААД ЗОГСЧ БАЙНА. НӨГӨӨ ОЛОН ЗАМ ТЭЭВРИЙН САЙДУУД НЬ ЮУ БОЛОВ, ЮУ Ч БОЛОХГҮЙ, ХАЛТАР НЭРЭНДЭЭ ТААРСАН ХЭДЭН ХАЛТАР ЗАМЫНХАНТАЙ, ХОВХОЛЖ ХАЛЦАЛСАН ХЭДЭН ЗАМТАЙ, ТАВАН ХОНОГИЙН БОРООНД ТАЛХАН ДЭЭР ТҮРХСЭН МАСЛО ШИГ ЗАМ НЬ УРСАХААР ЮМ ТАВИАД БАЙЖ БАЙНА. ТЭРИЙГ НЬ ЭНЭ ГОНГИНОСОН "ШИНЭ СӨХРӨЛТ"-ИЙН БОДЛОГОО ЯРИАД ЭЛИЙРЭЭД ЯВААД ДУУСЛАА ДАА ХӨӨРХИЙС...
2022-07-04
grace:
I am here to testify about how i use Cyber Hacking Company blank ATM card to make money and also have my own business today. Go get your blank ATM card today and be among the lucky ones. This PROGRAMMED blank ATM card is capable of hacking into any ATM machine, anywhere in the world. It has really changed my life for good and now i can say am rich and can never be poor again. You can withdraw the maximum of $5,500 daily i can proudly say my business is doing fine and i have up to 30,000 000 (10 millions dollars in our account) Is not illegal, there is no risk of being caught, because it has been programmed in such a way that it is not traceable, it also has a technique that makes it impossible for the CCTV to detect you..For details and cost on how to get yours today, Just send an Email : cyberhackingcompany@gmail.com
2022-07-04
Болд:
Дархан Улаанбаатарын замыг нэг жилд багтааж барина гээд л замыг нь хуулж хаяад эхэлсэн. Одоо хэдэн жил болж байна. Арай бишээ. Хичнээн цаг хугацаа хичнээн мөнгө салхинд хийсэв. Ард иргэд машинаа эвдэж цагаа үрж тооцвол алдагдал талийсан. Энэ бүх хариуцлага алдсны ялыг хэн ч эдэлсэнгүй. Ард түмэн хохирлоо. Авилга авсан дарга нар баяжсан байх. Хариуцлаг хүлээх хүн Монголд байна уу????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????
2022-07-01