Л.Энх-Амгалан: Надад нэг ч Казах хүнээс заналхийлэл ирээгүй
2022-07-04 08:43

 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн амь насанд заналхийлсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан уг мэдээллийг үгүйсгэв.

 

Тэрбээр, Худлаа мэдээлэл байна. Сошиал сүлжээнд хэт итгэх маш хортой. Надад нэг ч Казах хүнээс ямар нэг заналхийлэл ирээгүй ээ. Монгол хэлийг хос хэлний сургалтаар 1 дүгээр ангиас заана гэдэг нь Казах хүүхдүүдийг гадуурхсан зүйл огт байхгүй. Монгол улсын иргэд Монгол хэл сурах/сургах үүргээ биелүүлэх үүрэгтэй, төр бодлогоо хэрэгжүүлээгүй явж ирснээс олон Казах хүүхэд залуус бүх шатны сургууль, их сургуульд элсэн орох, тэтгэлэг авах боломж монгол хэлний шалгалт давахгүй шалтгаанаар хязгаарлагдмал байгаа.

 

Төрийн албанд энэ шалтгаанаар өрсөлдөх боломжгүй чадварлаг казах залуус байна. Монгол Улсын бүх иргэд тэгш боловсрох, эрхтэй. Ингэж л байж хязгаар Баян-Өлгийд маань хөгжил цэцэглэлт ирнэ гэж би итгэдэг. Өндөр боловсролтой, мэргэжлийн ур чадвартай түмэн олондоо хүндлэгдсэн казак залуусийн шинэ үе гарч ирэх цаг нь болсон..." гэжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
ДЭМЖИЖ БАЙНА,САНАЛ НЭГ БАЙНА
2022-07-04
зочин:
Одоо Монгол улс аль социализмын үеийн казах үндэсний цөөнхийн хэл, соёл гэх мэтийн балай үзлээс салж, монгол төрийн хэлний хуулийн дагуу Баян-Өлгий аймагт бүх төрлийн сонин хэвлэл, телевиз, уул ус, албан газрын нэр хаяг, бүх шатны сургалтын бүх төрлийн хичээлийг зөвхөн монгол хэлээр явуулж, казах хэлийг албан хэрэгцээнд ашиглахыг хуульчлан хориглох хэрэгтэй. Монгол төрийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзсан казах иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцох хэрэгтэй. Туурга тусгаар төрт улс гэж чухам үүнийг л хэлдэг юм шүү дээ.
2022-07-04
ДЭМЖИЖ БАЙНА,САНАЛ НЭГ БАЙНА
Яасан гэж занах юм бэ, хүүхдүүдийг сургалаа гэж үү, энэ арай биш ээ
2022-07-04
УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаагийн охин С.Баясгалан, иргэн Х.Сүрэнхорол, С.Ариунаа нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж байна https://livetv.mn/p/283761
2022-07-04
zo:
өөрөө өдөр болгон сошиалын од болоод байхаар ажлаа хийгээчээ. яамны аппаратаа эрхийг нь өгөөд ажиллуулаачээ
2022-07-04
Маш зөв Жалга довны үзлээс салах хэрэгтэй
2022-07-04