Дорнод аймгийн Халхгол суманд хээрийн түймэр гарчээ
2022-07-04

 

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Толгодын-Энгэр” гэдэг газар  аянганаас хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг өчигдөр буюу долдугаар сарын 03-ны өдрийн 17:39 цагт хүлээн авсан байна. 

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж долдугаар сарын 03-ны өдрийн 20:19 цагт цурманд оруулж, 21:40 цагт бүрэн унтраажээ. 

Shuud.mn
Сонин хачин