Наадмын тасалбарын шагийн үнэ 180.000 төгрөг байна
2022-07-04

 

Энэ онд Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож байна. Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс анх удаа цахимаар борлуулсан.

 

Тодруулбал, www.enaadam.mn цахим сайтаар долоодугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхлэсэн. Тасалбар үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52.500, сүүдрэвчгүй нь 42.000 төгрөгөөр борлуулагдсан. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм. Улмаар  долдугаар сарын 02-ны өдөр тасалбар бүрэн борлуулагдаж дууссан талаар албаны эх сурвалж мэдээлсэн.

 

Тэгвэл наадмын тасалбараа цахимаар худалдан авч амжаагүй иргэд шагийн тасалбар худалдан авч байна. Бид зарын дагуу наадмын шагийн тасалбарын үнэ тодруулахад нэг тасалбар 180.000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Бид зээл олгодог: Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд имэйлээр илгээнэ үү:
Бид зээл олгодог: Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд имэйлээр илгээнэ үү Санхүүжилт / Зээл / Зээл Бид бизнесийн тусгай хэрэгцээтэй бүх хүмүүст санхүүгийн зээл, хөрөнгө оруулалтын зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг и-мэйл хаягаар бидэнтэй холбоо барина уу: bullsindia187@gmail.com 5000 €-ээс 200.000 € хүртэл 200.000 € - 50.000.000 € хүртэл Асуултаа илгээнэ үү Баярлалаа
2023-06-13