"Big show”-ны уран бүтээлчид ХСҮТ-д хавдрын аппарат хандивлалаа
2022-07-04 13:20

 

Хошиг урлаг тайз дэлгэцийн уран бүтээлчид Хавдар судлалын үндэсний төвд 260 сая төгрөгийн хавдрын аппарат хандивлалаа. 

 

МУГЖ Баттулга:

 

-Бид бүтээлээрээ дамжуулж иргэдийгээ оюуны хувьд эмчлэхийг хичээдэг. Тиймээс иргэддээ хандаж нэг зүйлийг хэлэхэд хөгшин, залуу гэж ялгалгүй эрүүл мэнддээ сайн анхаараарай. Улирал, сар, жилдээ урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаарай. “Big show”-нд 40 уран бүтээлч 4 баг болж оролцсон хэдий ч олон уран бүтээлчид биднийг илгээлт болгож явуулсан юм шүү. Энэ аппарат олон хүнд эрүүл амьдрал бэлэглэх болтугай гэж хүсэн ерөөе.

 

СТА Г.Алтаншагай:

 

-Уран бүтээлчид нэгдэн нийлж сайн үйлсийн аян хийж байна. СТА Ц.Ганбаяр найзынхаа эмчилгээний зардалд зориулж хандивын аян зохион байгуулсан. "Big show”-н зургаан дугаарыг үзэгчиддээ хүргээд хоёр сарын хугацаа өнгөрчээ. Та бүхэндээ маш их баярлалаа. Big show”-н гол зорилго нь   СТА Ц.Ганбаяр найз маань элэгний хорт хавдар гэдэг өвчнөөр өвдөж БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон. Эмчилгээний зардлыг нь "Big show”-р босгох төлөвлөгөөтэй байсан ч харамсалтай нь найзыгаа аварч чадсангүй. Уй гашууг монголын ард түмэн бүгд хамтдаа хуваалцсан. "Big show”-ны орлогын тодорхой хувийг СТА Ц.Ганбаяр найзынхаа ар гэр бүлд зориулсан. Үлдсэн мөнгөөр нь эрт үеийн илрүүлгийн аппарат  авч хандивлаж байна. Эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирдэг олон копманиудыг судалж, ярилцсаны эцэст сонгосон. Та бүхэндээ баярлалаа. 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Баярлалаа "Big Show"-ны жүжигчидэд. Та бүхний түмэн олныхоо эрүүл энхийн төлөө хийж буй сайн үйлст талархаад барашгүй. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
2022-07-04