МАН-ын бүлэг АИ-92 шатахууны үнийг барих чиглэлийг Засгийн газарт өглөө
2022-07-04 14:06

МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа үнийн өсөлтийн талаар мэдээлэл сонсчээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хүнсний бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн байна.

 

Энэ мэдээлэлтэй холбогдуулан МАН-ын бүлэг Засгийн газарт дараах дөрвөн чиглэлийг өгсөн байна.

 

  1. Нефтийн бүтээгдэхүүний нөөц хангамжид онцгой анхаарах.

  2. АИ-92 автобензиний үнийг барихад анхаарах.

  3. Хүнсний бүтээгдэхүүний тээвэр, гаалийн асуудалд онцгой анхаарах

  4. Цементийн үнийг анхаарах ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.

 

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бид анхнаасаа дөрвөн бүтээгдэхүүний үнийг барина гэж тогтсон. Нефть, гурил, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнийг барих, хангамжийг сайжруулах арга хэмжээг авна. Бусад бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгана гэж хэлж чадахгүй.

 

Дэлхийн зах зээлийн үнийн тооцоогоор АИ-92 шатахууны дотоодын үнэ 1000 гаруй төгрөгөөр нэмэгдэх магадлалтай байна. Гэхдээ бид анхнаасаа АИ-92 шатахууны үнийг тогтвортой барих бодлого барьсан учраас үргэлжлүүлэх ёстой" гэсэн мэдээллийг өглөө. 

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
Санал гаргаад байгаа юмуу аль эсвэл чиглэл өгдөг болсон юмуу аль эсвэл сэтгүүлчийн алдаа юмуу
2022-07-04
Dorj:
Naad une baridag aa boliochee, zah zeeliin zarchmaar ni yavuul, uned orj bga yumiig ta nar end barina geed yadin, naad orosiin Lavrovdoo zail gej heleed unee nem
2022-07-04
энэ хэдэн хувалз олигполь нефтыг компаниудыг бүгдийг нь татан буулга. тэд л засгийн газрын хэдэн новшнуудтай нийлж ард иргэдыг зайдлаж шулж байгаа бусдаа хилийн цаана шатахуун маш хямд байгаа
2022-07-04
Зөв:
Зөв. 95 хийдэг Ланд-200-нууд үнэтэй аваг. Тэд нар шатахууны үнэ тоохгүй улс.
2022-07-04
Зочин:
Нам төрийн дээр гарч Үндсэн хууль зөрчигджээ.
2022-07-04
зочин:
Нам төрийн дээр гарчээ. Хөөрхий!!!
2022-07-04