Л.Наранбаатар: Шуудай цементийг 15 000 төгрөгөөр худалдана

img

 

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрээс цементийн үнийн өсөлтийн эсрэг аяныг зарлаж байна.

 

Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн захирал Л.Наранбаатар "Өнөөдрийн байдлаар 6000 тонн цемент агуулах саванд байна. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьд өчигдөр түүхэн өдөр болсон. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр 39 жилийн настай. Энэ 39 жилийн түүхэнд анх удаа хоногт 3695 тонн цемент үйлдвэрлэж рекорд тогтоосон. Үйлдвэрлэл хэвийн явагдаж байна. Үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байгаа учраас нийлүүлэлт ихсэж байна.

 

Нэг шуудай цементийг Улаанбаатар хотод 15.000 төгрөг, Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн  бүс нутагт 14.000 төгрөгөөр тус тус худалдаална. Гэрээт борлуулагчаа хянана" гэж мэдээллээ. 

 

 

 

М.Насан 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

за аа шонгоо хийж эхлий дээ... цементгүй таг суучаад байсийн..
2022-07-04