Г.Ёндон: С.Лавровын айлчлалаар шатахууны үнийн асуудал яригдана
2022-07-04 14:32

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон шатахууны үнийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Гэхдээ наадмын өмнө нэмэгдэхгүй. Энэ талаар аж ахуйн нэгжүүдтэй ярилцсан байгаа.

 

 

Манай яам дөрөвдүгээр сард Роснефть компанитай хэлцэл хийж, тухайн үеийн 1110 ам.долларын үнийг 840 ам.доллар болгон 25 хувиар бууруулсан. Энэ үеэс эхлэн манай улс Оросоос хямд үнэтэй АИ-92 шатахуун хэрэглэж байна. ОХУ-д АИ-92 шатахуун 2800 гаруй төгрөгийн үнэтэй байгаа бол манайд 2390 төгрөг байна.

 

Бид өмнө хийсэн хэлцлийг үргэлжлүүлэх саналыг тавдугаар сараас эхлэн ОХУ-д хоёр удаа тавьсан. Одоогоор Орос эцсийн хариугаа илрүүлээгүй байна. Орос манайд 25 хувийн хямдралыг үргэлжлүүлэн олголоо ч зах зээлийн үнэ нэмэгдсэн учраас үнэ одоогийнхоос өсөх нь тодорхой" гэсэн мэдээллийг өглөө. 

 

Мөн тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын айлчлалын үеэр шатахууны үнийн асуудал яригдана гэдгийг нэмж хэллээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Yamar ch hereggui oros hulgaich zail 2
2022-07-04
Шатхууны үнээс болж улсаа худалдах нь уу Лаларов ирж гай л тарина Ам зөрвөл шууд пуужин харвана алуурчид!!
2022-07-04
Aзизовын зулбасага аа:
чи дут аа..
2022-07-04
энэ хэдэн олигполь нефтийн хувалз компаниудыг татан буулгаж төрийн өмчит компани байгуулан шатахууны үнийг хатуу барих ёстой
2022-07-04
гэрэл:
Хамгийн гол зүйл шатахуунаа рублээр авдаг болохоо яриарай,Барууны тэжээвэрүүд эздээсээ айгаад яриулахгүй байх санаатай байгаа шүү,шатахуун рублээр абвал долларын ханш бууна доллар буувал ард түмэнд цалин нэмсэнээс илүү ач холбодолтой шүү,
2022-07-04
Aзизовын зулбасага аа:
чи дут аа..