Доноруудын нас залуужиж, залуус цусаа хандивладаг болжээ
2022-07-04 15:16

Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусаа бэлэглэх 88 дахь удаагийн өдөрлөг өнөөдөр боллоо. Манай улс энэ аянг 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн сар бүрийн гуравны өдөр зохион байгуулж байна. Энэ удаагийн цусаа бэлэглэх өдөрлөгт  фэйсбүүкийн үнэртэй усанд дурлагсадын клуб, Наран түлиф, Таван богд ХХК зэрэг газар болон сайн дурын бүлгэмүүд  оролцов.

 

 

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Дулмаа “Цусны донорын дэлхий өдрийг жил бүрийн зургаадугаар сарын 14-нд тэмдэглэдэг. 2015 оноос хойш сар бүрийн 3-ны өдөр цусаа бэлэглэх өдөрлөгийг  зохион явуулж байна. Би болоод манай хамт олон маш баяртай байна. Учир нь сайн дураар цусны донор болж буй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, цусаа хандивлагч доноруудын нас улам залуужиж байна. Нийгмийн хариуцлагатай болж байгаа залуусаараа бахархаж байна. Цусаа өгөх хүсэлтэй иргэд нэмэгдэхийн хэрээр цусны нөөц хомстох асуудал багасч байгаа” хэмээн ярилаа.   

 

Монголын улаан загалмай нийгэмлэгээс 35 удаа цусаа бэлэглэсэн иргэнд “Хүндэт донор” цол олгодог байна. Мөн Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын санаачилгаар 2016 оноос алт, мөнгө, хүрэл донорын шагналыг бий болгожээ. 70-аас дээш удаа цусаа өгвөл хүрэл донор, 100-аас дээш бол мөнгөн донор, 150-аас удаа цусаа хандивласан иргэн алтан донор болдог аж.

 

Тэдний нэг “Хүндэт донор” Ц.Доржсамбуу өдгөө 68 настай. Тэрбээр 1978 оноос хойш цусаа бэлэглэж байгаа бөгөөд энэ амьдралдаа хийсэн хамгийн зөв үйлдэл нь цусны донор болсон явдал гэдгийг бахархалтайгаар хэлж байна. 

 

Манай улс одоогоор 8 алтан донор, 55 мөнгөн донор, 156 хүрэл донортой болоод байна.

 

Ч.Очиррэнчин

 

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-07-04