Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлж байна.
Шадар сайд С.Амарсайхан:
-УИХ-аар Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хуулийг баталсан. Тус хуульд шинэ зүйл заалтууд орсон. Хуулийг дагаж Засгийн газрын хуралдаанаар дүрэм батлагдсан. Аймаг орон нутагт хүргэгдэж байгаа.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү:
-Цахим орчинд Наадмын тасалбар 400.000 төгрөгөөр худалдана гэсэн мэдээлэл явж байна. Үүнийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Наадмын тасалбарыг долдугаар сарын 01-ний өдөр борлуулсан. Борлуулалтын явцад ТЕГ-аас хяналт хийсэн. Цагдаагийн байгууллага шалгаж тогтоох байх. Төв цэнгэлдэх хүрээлэн 12.000 суудалтай. Тиймээс цахимаар тасалбар борлуулсан.
Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг:
-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах асуудлыг 2003 оноос хойш хуульчилж ирсэн. Энэ жил баяр наадмыг төрийн байгууллагын оролцоотой шийднэ. Цаашид мэргэжлийн холбоод нь зохион байгуулна.
Урьдчилсан байдлаар 25 гадны бөх барилдах хүсэлтээ ирүүлээд байна. Тодруулбал, Тува Улсын 15, Халимаг 4, Буриад 4, Өвөр Монголын 2 бөх тус тус барилдана. Баяр наадмын өдрүүдэд ялгаварлан гадуурхалт байж болохгүй учраас хүсэлтийг зохих ёсоор хүлээж авна.
М.Насан
Уншиж байна |