ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров манай улсад айлчилж байна
2022-07-05 07:49

 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров ажлын айлчлал хийхээр өнөөдөр өглөө манай улсад хүрэлцэн ирлээ.

 

 

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийнэ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров тус тус бараалхана.

 

Эдгээр уулзалтын үеэр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулах төслүүдийг урагшлуулах, манай улсын эдийн засгийн чухал ач холбогдолтой зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

 

 

Тухайлбал, Монгол, Оросын хилийн шалган нэвтрүүлэх боомтуудыг шинэчлэн өргөтгөх, “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсүүдэд оросын талаас хөрөнгө оруулалт хийн хамтарсан үйл ажиллагаа эрхлэх, газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийг хангах, эрчим хүч, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах зэрэг асуудлаар талууд ярилцана.

 

Мөн олон улсын байгууллагуудын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, олон улсын харилцааны цаг үеийн асуудлаар талууд байр сууриа илэрхийлэх болно.

Shuud.mn
Сонин хачин
ЭГИЙН УЦС АА ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗГ ОГЦОР
2022-07-05
Yamartaich jeans, shorttoi buugaagui bna. Gehdee l ih gurnii deerengui uner uzel hezee ch salahgui.
2022-07-05
Болд:
Энэ хүний айлчлал нарийндаа бөөн дарамт ирнэ. Гээд яалтай билээ. Бид Орос Хятадаас зугтаж чадахгүй, Сул талаа ашигтай болго гэгчээр манай ноёдын алсын хараатай нарийн ухаан зарж чадвал шийдэж өгдөггүй хэдэн асуудлаа шийдүүлэх алтан боломж ч байж болох юм. Бас хэт ашиг олох гээд араатаны аманд ард түмэнтэйгээ орчихов. Бидний хамгийн гол нь эрх чөлөө, тусгаар тогтнол шүү. Зөвхөн энэний төлөө үе үеийн удирдагч нар минь амь насаа зориулсанг бүгд мартаж болохгүй
2022-07-05
Нуруундаа хутга нууж ирсэн бгаа.!! Лавров хүүхэд хөгшдийг алж, бусдын газар нутаг түрэмгийлэхээ зогсоо
2022-07-05
хуурагдаж болохгүй, улсдаа ашигтай гэрээ хийгээрэй. Маш зальтай нөхөр гэсэн шүү, амласан зүйлийг авч байж дараа нь манайх амлалтаа биелүүлээрэй
2022-07-05