Сэрэмжлүүлэг: Хийлдэг завьтай иргэдийг улсын хил орчмоос олжээ
2022-07-05 09:28

Цагдаагийн байгууллагад энэ оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 19:47 цагт Дорнод аймгийн Халх гол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ”Буйр нууранд хийлдэг завьтай 2 том хүн, 3 хүүхэд алга болсон” гэх дуудлага мэдээлэл иржээ.

 

 

Дуудлага мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад 22 настай, эрэгтэй “Б”, 22 настай, эмэгтэй “Б”, 2 настай, эрэгтэй “Д”, 4 настай, эрэгтэй “Т”, 3 настай, эмэгтэй “М” нарын 5 хүн тус нуурын усанд хийлдэг завьтай явж байгаад алга болсон байна. Дээрх иргэдийг эрэн хайх, аврах ажиллагааг Сум дундын цагдаагийн тасгаас Хилийн цэргийн .... дугаар анги, 2 дугаар застав, сумын Гал унтраах 62 дугаар ангийн алба хаагчидтай хамтран зохион байгуулж өнөөдөр өглөө 05:15 цагт Монгол Улсын усан хилийн ойролцоо 4 километр орчимд Монгол Улсын нутаг дэвсгэрт эсэн мэнд хөвж байсныг олсон байна.

 

Иймд иргэд та бүхэн гол, нуур, цөөрмийн орчимд аялж зугаалах, усанд сэлэхдээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, завиар зорчихдоо аврах хантаазыг заавал хэрэглэхийг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Zaa yamai daa esen mend oldson ni. Heneggui haihramjgui zangaa tatatsgaasan ni deer shuu humuusee. Ur huuhdee bodohod yadgiim. Duliidee naidaj ungarag gej.
2022-07-05
zochin:
ukhernuud bayna
2022-07-05