Ш.Алтантуяа: Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг ЭХЭМҮТ-д нутагшуулна
2022-07-05 10:31

 

ЭХЭМҮТ-д Монголын анагаах ухааны салбарт түүхэн үйл явдал тохиож анх удаа 7 настай хүүхдэд төрсөн ээжээс нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн талаарх хэвлэлийн хурал хийлээ.

 

ЭХЭМҮТ –ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа "ЭХЭМҮТ-д анх удаа хүүхдэд ээжээс нь элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ. Уг мэс заслыг Улсын I төв эмнэлгийн хамт олонтой хамтран хийж гүйцэтгэлээ.

 

Монгол Улсын хүн амын 10 хүртэлх хувь нь элэгний хатуурал өвчтэй, нас баралт өндөр улсын тоонд ордог. Сүүлийн жилүүдэд хүүхдүүд элэгний хатуурал өвчнөөр өвчлөх тохиолдол нэмэгдсээр байна. Үүний шалтгаан нь цөсний замын битүүрэл, төрөхийн гажиг байна.  2022 оны байдлаар ЭХЭМҮТ-д элэгний цирроз өвчтэй 83 хүүхэд хяналтад байгаа. Эдгээр 83 хүүхдийн 9 тохиолдолд нь зайлшгүй элэг суулган шилжүүлэх шаардлагатай. Ер нь 2014 оноос Улсын I төв эмнэлэг дээр хамтран элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хамтран хийдэг байсан. Элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн хамгийн бага настай хүүхэд нь 1 нас 1 сартай хүүхэд байсан. Улсын I төв эмнэлэг дээр зургаан хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан. ЭХЭМҮТ-д хийсэн нь долоо дахь тохиолдол байлаа. Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон хүүхдүүдийн биеийн байдлыг хянаж байгаа. Эх хүүхдийн бие сайн байгаа. Цаашид элэг шилжүүлэн суулгах мэс заслыг ЭХЭМҮТ-д нутагшуулах зорилт тавин ажиллаж байна" гэж мэдээллээ. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Nono zugeer nag gazraa tuvlursun deer elegnii tuvduu odoo end tend neg chadakhgui uymnuuf khagalgaa khiij toglodogoo bolison deer
2022-07-06