Б.Батцэцэг: С.Лавров сайдтай олон жил яригдаж, шийдлээ хүлээж буй зарим асуудлыг ярилцлаа
2022-07-05 11:44

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын хэлэлцээ өндөрлөлөө. Хэлэлцээрийн үр дүнгийн талаар Гадаад харилцааны сайд нар хамтарсан мэдээлэл хийлээ.

 

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Манай хоёр улс цар тахлын хүндрэл бэрхшээлийг хамтран даван туулж, харилцаагаа идэвжүүлж байгаад бид баяртай байна. Монгол-ОХУ-ын хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлийн үзэл санааны дагуу хоёр талын хүчин чармайлтаар урагшлуулах талаар Оросын Гадаад хэргийн сайд С.Лавровтай санал солилцлоо. Бидний харилцаа цар тахлын өмнөх байдалд орж, төмөр зам, агаарын харилцааг сэргээснээр иргэдийн харилцан зорчих урсгал болон худалдааны хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж байна.

 

С.Лавров сайдтай хийсэн хэлэлцээний үеэр өнгөрсөн жил Ерөнхийлөгч Ц.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр тохиролцсон ажлуудын хэрэгжилтийг ярилцаж, харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагаа, өндөр дээд түвшний харилцан айлчлалууд, томоохон арга хэмжээ, төслүүдийн талаар санал солилцлоо. Мөн олон жил яригдаж, шийдлээ хүлээж буй зарим асуудлын талаар ярилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвийг тодорхойллоо.

 

Монгол-Оросын харилцан итгэлцсэн, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх сонирхлоо хоёр тал нотолсон. Энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, тэнцвэржүүлэх, хамтарсан төслүүдийн явцыг урагшлуулах, хоёр талын байгуулсан баримт бичгийн хэрэгжилтэд анхаарах тал дээр санал нийллээ.

 

Манай хоёр улсын худалдааны хэмжээ 2021 онд хоёр тэрбум ам.доллар давсан. Энэ үзүүлэлтийг улам сайжруулах бүрэн боломжтой гэж үзлээ.

 

Сүүлийн үед хоёр улсын бүс нутаг хоорондын харилцаа эрчимжиж, хамтын ажиллагааны өргөн боломжууд нээгдэж, хоёр улсын бизнес эрхлэгчид идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэхэд таатай байна. Ялангуяа Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсүүдэд Оросын талаас хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэрүүд байгуулах, тээвэр логистикийн төвүүдийг бий болгоход Оросын талтай хамтран ажиллах сонирхол манайд байгаа. Мөн Монгол-Оросын хилийн боомтуудыг шинэчлэн өргөжүүлэх, ачаа тээвэр, иргэдийн урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарал хандуулахаар тохирлоо.

 

С.Лавров сайдтай хоёр улсын хэрэгжүүлж байгаа хамтарсан төслүүдийн талаар санал солилцлоо. Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажлууд хуваарийн дагуу хэвийн явагдаж байна.

 

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлж, төмөр замыэ техникийн шинэчлэлийг хэрэгжүүдэх зорилгоор тус нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх ажил ахицтай байгаа. Эрчим хүчний обектуудын шинэчлэл, өргөтгөлийн хамтарсан төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ярилаа.

 

Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Оросын хамтарсан ЕБС байгуулах ажлыг эрчимжүүлэх, хөрсний доройтол, цөлжилтийн эсрэг хамтран тэмцэх, Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар тохирлоо.  

 

Өнөөдрийн хэлэлцээний дүнд сэтгэл хангалуун байна. С.Лавров сайдын манай улсад хийж буй айлчлалын үеэр Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлыг шийдвэрлэж, зарим асуудлаар үр дүнтэй ярилцаж, зарим оновчтой шийдлийг гаргаж чадсан. Бидний цаашдын хамтын ажиллагаа үр өгөөжтэй үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Манайхаас авахтюм байхгүй болхоор томорч бн даа.
2022-07-06
Тэнэг оросууд чинь бензинээ хямд өгөж харагдаач хэзээч монголд хямд өгөж байгаагүй
2022-07-06
Зочин:
Орос итгэлгүй л түншдээ дуртай цагтаа түрэмгийлэн эзлэж авна байнга хөршийн нутаг руу өндөлзөнө орос авгайтай манай дарга нарыг шахаж байж Монголын газар нутгаас мөн ч их авсан байна лээ шүү бид бас бодох л ёстой
2022-07-06
Орос мөнгөтэй бхдаа монголд тусалдаггүй бсн орон одоо мөнгөгүй шдэ. Бүү горьд хэхэээ
2022-07-06
Юү ч шийдсэнгүй, дэмий айлчлал. Хүлээж авах хэрэггүй байсан
2022-07-05
иргэн:
Лавровтой бeнзин,түлшний үнэ дээр тохиролцох хэрэгтэй.Харин хямдарвал АН-ын оросыг эсэргүүцэгчдэд шатахуунаа үнэтэй өгөөрэй
2022-07-05
Тэнэг оросууд чинь бензинээ хямд өгөж харагдаач хэзээч монголд хямд өгөж байгаагүй
Иргэн:
Бензин түлшээ хятад энэтхэгийн адилаар хямд авах талаар тохиролцоонд хүрээч
2022-07-05
Manai tur gej gulug yumaa
2022-07-05
Кяхта дахь Оросын хил гэж там даа.:
Биднийг хаашаа юм, Укриантайгаа адилтгаж боддог юм уу
2022-07-05
Zochin:
Lavrovig haa ch huleen avahgui bgaa ug n
2022-07-05
иргэн:
Лавровтой бeнзин,түлшний үнэ дээр тохиролцох хэрэгтэй.Харин хямдарвал АН-ын оросыг эсэргүүцэгчдэд шатахуунаа үнэтэй өгөөрэй
№1:
Усан цахилгаан станцынхаа асуудлыг, гол усны голвдролыг өөрчлөх талаар тохирчихвол ч
2022-07-05
Egiin goliin stantsiin asuudlaq shiidsen uu
2022-07-05
Болд:
Энэ ГХ сайд Батцэцэгт баяр хүргэе мундагбна
2022-07-05
zochin:
Orostoigoo oir baisan ni deeree manaih. Hujaatai ih sujireed baival zaligiulana shuu.
2022-07-05
Munkh:
TODRXOI UM IARJ BAI
2022-07-05
хятад хамдхан шаазан шиг:
энэ балай авгайгын өмнөөс ичих юм. Муу дээр муу муухай дээр улцан гэж Монголыг улам доо ш нь хийх юм энэ манин царайтай авгай
2022-07-05