ЖАГСАГЧИД: С.В.Лавров Монгол Улсыг дэлхийд шившиглэх зорилгоор ирсэн
2022-07-05 13:28

 

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл тэргүүтэй иргэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров Монголд айлчилж буйтай холбогдуулан цуглаан зохион байгуулж байна.

 

Иргэн Д.Монголхүү:

 

-Бид Оросын дагуул улс биш. Бид Оросын дагуул улс байхаа болиод 32 жил болж байна. Заасныг хийдэг байсан БНМАУ биш гэдэг байр суурь илэрхийлж жагсаж байна.

 

Жагсаалд оролцож буй иргэдийн төлөөлөл:

 

-Өнөөдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Монголд ирлээ. Гутамшигтай. Хүний эрхийг дээдэлдэг, хүн төвтэй, хүнийг хайрладаг, хүндэлдэг ямар ч улс ОХУ-тай холбоотой нэг ч хүнийг улсынхаа хилээр давуулахгүй байхад манай улсад айлчилж байна. Дайны цаг үед ямар зорилгоор Монгол Улсад ирж байгаа вэ, Монгол Улсыг дэлхийд шившиглэх зорилгоор ирж байгаа юм. Ийм үйлдэл хийж байгаад гутарч байна.

 

Монгол Улсыг удирдаж буй эрх баригчид ичээсэй. Та нарын хийсэн гутамшигтай, ичмээр үйлдэл чинь биднийг дэлхий нийтэд шившиглэж байна. Дэлхий нийт манай улсыг ажиглаж байна. Ийм гутамшигтай үйлдэл дэлхий дээр одоогоор байхгүй байна. Үнэхээр харамсаж байна. Ийм үйлдэл хийснийхээ хор уршгийг залуусын эрх чөлөө, гадны улсад ажиллаж, амьдардаг бүх хүний эрхэнд халдаж байгаа гэдгээ ойлгоосой.  

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Юм үнэнээрээ сайхаан. Бат-Үүлээ:
Юм үнэнээрээ сайхаан. Түүхийг яаж ч хуурч чадахгүй. Мянга түмэн жил Хятад Орос хоёроор тэжээлгэсэн. Тэтгүүлсэн. Тэдний хүч оролцоогоор дэлхийн улс болсон. Мэдээж Өвөг дээдсүүд маань эх орончоор зүтгэж тэмцэсэн.
2022-07-06
зочин:
1921 онд навтархай хар гэрээс өөр сууцгүй, задгай тулганаас өөр зуухгүй, өөхөн дэнлүүнээс өөр гэрэлгүй, дан өмд цамцнаас өөр дотуур хувцасгүй, дээлнээс өөр хөнжилгүй, хэзээ ч усанд ордоггүй, оо савангийн талаар ямар ч ойлголтгүй, морин өртөөнөөс өөр тээврийн хэрэгсэлгүй, ламаас өөр эмчгүй, бараг 100 хувь бичиг үсэг мэддэггүй, насанд хүрсэн хүмүүсийн ихэнх хувь нь яр тэмбүүнд баригдсан, сүм хийдийн барилгаас өөр барилгагүй, хот суурингүй, 1 км ч хар замгүй, ганц ч цахилгаан станцгүй, ганц ч үйлдвэрийн газаргүй, ганц ч уурхайгүй, 1 км ч төмөр замгүй, мал маллахаас өөр ажил хөдөлмөрийг огт мэддэггүй, ердөө 500 мянга орчим хүн амьтай, Хятад улсад харъяалагдсан, төв Азийн хамгийн хоцрогдсон сөнөл, мөхөл уруу явж байгаа Ар Монголыг АНУ, Англи, Герман, Хятад, Японы түрэмгийлэлээс хамгаалж, 19921-1990 онуудад хүн амь нь бичиг үсэгт 100 хувь тайлагдсан, соёлжсон, ёс суртахуунтай, боловсролтой, дэлхий ертөнцийг бага ч болов таньж мэдсэн, боловсрол, эрүүл мэнд, аж үйлдвэр, эрчим хүч, уул уурхай, тээвэр, хөнгөн хүнсний үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарууд хөгжсөн, их дээд сургуулиудтай, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт мэтийн том хотуудтай, Эрдэнэт, Багануур, Шарын гол, Тавантолгой, Шивээ Овоо, Адуунчулуун зэрэг орчин үеийн томоохон уурхайнуудтай, 21 аймгийн төвтэй, 300 гаруй сум суурин газартай, олон улсын харилцаа хөгжсөн, 3 сая гаруй хүн амьтай, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, туурга тусгаар Монгол улсыг байгуулж өгсөн мөнхийн хойд хөрш агуу их Орос орныг үл хүндэтгэх, муулах нь үүх түүхээ огт мэддэггүй ойд төөрсөн сармагчин лугаа, хүн чанараа гээсэн, орчин үеийн барууны тархи угаалтад бүрэн хэмжээгээр мансуурсан хамгийн адгийн хүн-сүргийн шинж юм.
2022-07-06
зочин:
Америк Ардчилал, хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Америк Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 30 жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж сүүлийн 30 жилд Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч 99 их наяд төгрөгийн (33 тэрбум америк долларын) гадаад өрөндөө баригдсан гуйлагчид болов. Одоо том үйлдвэрүүдээ Монголын төр мэдэлдээ авах нь маш зөв.
2022-07-06
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америк Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан, Амаржаргал мэтийн солиотой залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Марксист онолоор зэвсэглэсэн Хятадын коммунист нам Хятад улсыг дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болгон хөгжүүлсөн бөгөөд харин Америк Ардчиллын онолоор зэвсэглэсэн АН Монгол улсыг улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй адгууснууд болгон хувиргаж, энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болгон бүрэн хэмжээгээр дампууруулсан. Энэ бол гашуун боловч үнэн. Америк Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан. Ардчиллыг магтан дуулагч Бат-Үүл бол ямар ч фашистаас илүү фашист.
2022-07-06
Солиотнууд:
Мэдрэл гацаанууд
2022-07-05
Болд:
Зүгээр. Бүү ай. Ардчилсан эрх чөлөөт тусгаар тогтносон улсад үзэл бодлоо иргэд нь чөлөөтэй илэрхийлэх нь хэвийн үзэгдэл. Дэлхий харж байгаа. Харин ч сайн. Манайхан манжийн дарлалд удаан байснаас болж аймхай бас дээр нь эрх мэдэлтэнд зусарч, мөнгөтэйд бялдууч өөрт нь таалагдахгүй цус нэгтнээ Хятад Оростой нийлж байгаад цааш нь харуулахад бэлэн арчаагүй залхуу зан чанартай болсон юм биш үү. Бодоо,Сүхбаатар, Чойбалсан, Данзан, Дэмид ,Гэндэн гээд л Монголынхоо эрх ашиг тусгаар тогтонлын төлөө үхэхээс айдаггүй Их гүрний Их дарга гэж айж,зусардан бядуучилахыг үздэггүй хатан зоригт ихс дээдсээ санаж дурсаж өөрсдийгөө өөрчилж чадаггүй юмаа гэхэд үр хүүхэд ач зээдээ үлгэр дууриалал болгоосойдоо
2022-07-05
ТэрбишZ:
Чи эхлээд жаал толгойгоо цэнэглэ. Хамгийн түрүүнд Монголынхоо үнэн түүхийг сайн унш. Бидний өвөг дээдэс өөрсдийнхөө ур ухаанаар, амь насаа өргөн байж энэ улсыг өдий зэрэгтэй болгож бидэнд үлдээсэн юм. Түүнээс Орос Хятад хоёр сиймхий л гарвал газар нутагаас минь хойт урд талаас мэрсээр ирсэн юм. Болдогсон бол Монголыг хуваагаад авчих санаатай л байгаа.
2022-07-05
Болд:
Ашигтай . Тэнэг минь
2022-07-05
saraa:
2 хөрштэй гэдгээ өглөө бүр мэдэрч байх ёстой шүү,
2022-07-05
Зочин:
Манай Засгийн газар сийрэг стратегийн нүүдэл хийжээ. Оросын ГХЯ-ны сайдын айлчлалыг хийлгэж тодорхой зүйл дээр тохиролцоонд хүрэх тамга хөзөр атгасан. Барууны орнуудад Монголын иргэд нь Оросыг эсэргүүцэж буйг харуулахын тулд Бат-Үүлийг гэмт хэргээр нь барьцаалж хоолойг нь сөөтөл төрийн ордоны гадаа орилуулав.
2022-07-05
Иргэн:
Дэлхийд эдийн засаг, цэрэг, зэвсэгээрээ тэргүүлэгч 2 хөрш байна. Гадаад бодлогодоо төвийг сахисан байр сууриа баримтлах хэрэгтэй. Бат-Үүл мэтийн хүмүүс 2 хөршид дайсагнасан үйлдэл үзүүлж, байна. Энэ нь манай ард түмэнд ямар ч ашиггүй.
2022-07-05
Болд:
Ашигтай . Тэнэг минь
Монгол Орос хоёр:
Энэ ертөнцөд Монгол улс хоёр л хөрштэй. Тэр хоёр хөрш хэзээ ч Монголоос юүү ч гуйж яваагүй. бөгөөд Монголыг насаар нь дэмжиж түлж иржээ . Тэр хоёр хөрш Дэлхийн асуудлыг шийддэг их гүрнүүд болж.... Одоо жаал ганцаардах маягтай ... Монголчууд маш ихээр баярлаж ГХ сайдыг нь жагсаал хийж хөөх нээ дээ.
2022-07-05
Монгол Орос хоёр:
Энэ ертөнцөд Монгол улс хоёр л хөрштэй. Тэр хоёр хөрш хэзээ ч Монголоос юүү ч гуйж яваагүй. бөгөөд Монголыг насаар нь дэмжиж түлж иржээ . Тэр хоёр хөрш Дэлхийн асуудлыг шийддэг их гүрнүүд болж.... Одоо жаал ганцаардах маягтай ... Монголчууд маш ихээр баярлаж ГХ сайдыг нь жагсаал хийж хөөх нээ дээ.
2022-07-05
Монголхүү байна уу Хятад хүү байна уу Эргүү мал минь Бид Оросын хүчинд өнөөдөр өдий зэрэгтэй чи муу нохойн баас ингэж хуцаж яваагаа тэр эцэг эх гэж байдаг бол тэр хүмүүсээс асуу. Өнчин өрөөсөн юм бол үхэж далд ор.
2022-07-05
ТэрбишZ:
Чи эхлээд жаал толгойгоо цэнэглэ. Хамгийн түрүүнд Монголынхоо үнэн түүхийг сайн унш. Бидний өвөг дээдэс өөрсдийнхөө ур ухаанаар, амь насаа өргөн байж энэ улсыг өдий зэрэгтэй болгож бидэнд үлдээсэн юм. Түүнээс Орос Хятад хоёр сиймхий л гарвал газар нутагаас минь хойт урд талаас мэрсээр ирсэн юм. Болдогсон бол Монголыг хуваагаад авчих санаатай л байгаа.
Zochin:
Shivshig boldogoo bolood bna l daa delkiigeer duuren onigoo unuu ugluuni gadni buh medeegeer shoolj bna lavrov mongol 2 g
2022-07-05