Б.Жавхлан: БНХАУ-аас их хэмжээний зээл авна гэдэг ташаа мэдээлэл гарч байна
2022-07-05 14:56

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

 

Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газар БНХАУ-аас их хэмжээний зээл авах гэж байна, газар нутгаа барьцаалж зээл авч, ирээдүйгээр өрөнд оруулах гэж байна" гэсэн улс төрийн зорилго агуулсан ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Харамсалтай. Бид маш тодорхой хариулт өгч байсан. Гэсэн хэдий ч ташаа мэдээлэл зогсохгүй байна.

 

Засгийн газрын өрийн менежмент өнгөрсөн гурван жилийн хугацаанд маш сайн үр дүнд хүрсэн. Тодруулбал,  2016-2017 оны үед Засгийн газрын гадаад өр хямралын хэмжээнд хүрсэн. Үүнээс хойш маш сайн сахилга баттай явсны үр дүнд өрийн эрсдэл тогтворжиж, зээлжих зэрэглэл нэг шатаар ахисан.

 

...Цаашид их хэмжээний гадаад өр нэмэгдүүлэх ямар ч шаардлага, хэрэгцээ байхгүй бөгөөд Засгийн газраас судалж төлөвлөсөн зүйл байхгүй. Мөн УИХ-д танилцуулсан зүйл байхгүй. Засгийг газрын өрийн талаар ор үндэслэлгүй мэдээлэл гаргасанд харамсаж байна. Тиймээс та бүхнийг буруу ташаа мэдээллийг ялгаж, бидний мэдээлэлд дүгнэлт өгөхийг хүсч байна" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин