Д.Мөнхзориг: Хуулийн дагуу 28 шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан
2022-07-05 16:18

 

Манай улсад Шүүхийн Сахилгын хороо байгуулагдаад зургаан сар болж байна. Тэгвэл өнөөдөр  Шүүхийн Сахилгын хорооноос эхний хагас жилийн ажлын явцаа танилцуулах хэвлэлийн хурал хийлээ. Тус хэвлэлийн хуралд Шүүхийн Сахилгын хороон ажлын албаны дарга Д.Мөнхзориг, Хууль зүйн хэлтсийн дарга Я.Сансар нарын албаны хүмүүс оролцлоо.       

 

Шүүхийн Сахилгын хорооны ажлын албаны дарга Д.Мөнхзориг “Шүүхийн ёс зүйн хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ гэж Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан байдаг. Иймд Шүүхийн ёс зүйн хорооноос 283 гомдол,  иргэн,  хуулийн этгээдээс 210 өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлээд байна. Үүнээс 295 өргөдөл, мэдээллийг хуульд заасан сахилгын зөрчлийн шинжгүй хэмээн үзэж Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан. Харин 194 өргөдөлд сахилгын хэрэг үүсгэсэн.

 

Мөн сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хуралдаанаар хэлэлцэн сахилгын хэрэг үүсгэсэн 20, шүүхийн ёс зүйн хорооноос шилжиж ирсэн 10, нийт 224 сахилгын хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад байна.

 

Сахилгын хорооны хуралдаанаар сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт 31, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох 175 санал хянан хэлэлцэж, Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар 28 шүүгчид сахилгын шийтгэл оногдууллаа.

 

Ингээд нийт 28 сахилгын шийтгэлээс нээлттэй сануулах 13, шүүгчийн бүрэн эрхийг 3 хүртэлх сарын хугацаагаар түдгэлзүүлэх 9, сургалтад суулгахыг даалгах 1, огцруулах 5 шийтгэл оногдуулсан байна” гэж мэдээллээ.

 

 

Ч.Очиррэнчин

Shuud.mn
Сонин хачин
Иогэн:
Ийм олон шүүгч сахилгагүйтнэ гэдэг чинь шүүгч биш тэгээд хэн юм болоо гэмт хэрэгтэнээсээ ялгагдах юм алга ш дэ
2022-07-06
Шүүгч буруу шийдвэр гаргавал шууд ажлаас нь халж байхаар шинэчлэл хий.
2022-07-05