Тангадын Галсанд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
2022-07-06

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын уран зохиолч Тангадын Галсанд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

 

Монгол Улсын соёл урлаг, утга зохиолын хөгжил, соёлын бүтээлч өвийг хамгаалан дэлгэрүүлэх их үйлсийн төлөө 65 жил тасралтгүй зүтгэж, яруу найраг, орчуулгын 10 гаруй бүтээл, тайз дэлгэцийн 40 гаруй баримтат болон уран сайхны кино зохиол, олон арван түүхэн болон цуврал боть туурвин ард түмнийхээ оюуны хүртээл болгож, хүн ардыг соён гэгээрүүлэх их үйлсэд оруулсан хөдөлмөр зүтгэл, Монголын уран зохиолыг сурталчлах, сурвалжлан бичих, үндэсний бичгийг дэлгэрүүлэх, эх хэл, өв соёлоо хамгаалах, ёс заншлыг уламжлуулан үлдээхэд хичээнгүйлэн зүтгэж, олон зуун эрдэмтэн, судлаач, шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэхэд үр бүтээлтэй ажиллан орчин цагийн утга зохиолын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь ийн үнэллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Залуудаа төртэйгээ тэрсэлж улсынхаа хөгжлийг үгүйсгэж явсан гэж байгаад баатар болов оо гэж
2022-07-17
Зочин:
Баяр хүргэе. Урлаг соёлынхонд арай их өгөөд байгаам биш үү, эмч, багш, инженер, токарьчин, судлаач гээд өөр зөндөө олон мэргэжлийн хүмүүс гавьяагаа хэзээ үнэлүүлэх юм бэ? ТӨР ЗАСАГТАА
2022-07-08
zochin:
bayar hyrgie urt nasalj udaan jargaarai.mundag uhaantai sn zohiolch shvv.nvdee olson shagnal bna.zaluudaa ynen yg helseneesee bolj tsulugduj temeechin bolj yavsan hyn odoo jargah tsag ni irjee
2022-07-07