БХБЯ: Үнийн өөрчлөлтийн магадлалд хамрагдаагүй ААН-үүд ирэх сарын 01-ний дотор хандана уу
2022-07-06

 

БХБЯ-ны удирдлагууд төсөвт өртөг нь нэмэгдсэн барилгуудын магадлалын талаар мэдээлэл хийлээ.

 

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн "УИХ-аас 2022 оны улсын төсвийг батлахад дагалдан гарсан тогтоолд хоёр үүргийг Засгийн газарт өгсөн.

 

Нэгдүгээрт, Үнийн өсөлтийн индексийг батлах

Хоёрдугаарт, Үнийн өсөлтийг тооцож, төсөвт өртгийн өөрчлөлтийн талаар санал боловсруулж танилцуулах.

 

Энэ дагуу БХБЯ дээр бүх яамдын болоод бусад байгууллагуудын оролцоотой ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Улмаар хоёр өдрийн өмнө УИХ-д үнийн өөрчлөлтийн асуудлаар танилцуулга хийлээ. Үүнээс үлдсэн үнийн өсөлт тооцогдоогүй үлдсэн төсөл арга хэмжээнүүдийг богино хугацаанд хэлэлцэж, дахин танилцуулах чиглэл өгөгдсөн. Нийт 1100 гаруй төсөл арга хэмжээнүүд үргэлжлэн хийгдэж байгаа. Үүнээс 534 төсөл арга хэмжээний үнийн өөрчлөлтийг тооцож, УИХ-ын төсвийн байнгын хороонд танилцуулсан. Үүнд 274 тэрбум төгрөгийн нэмэлт шаардлагатай гэдэг танилцуулга хийсэн. Мөн 314 төсөл арга хэмжээ үнийн өсөлтийн магадлалын арга хэмжээнд хамрагдаагүй үлдсэн. Энэ нь тухайн төсөл арга хэмжээг гүйцэтгэж байгаа компанийн хариуцлагын асуудал.
 

 

...Барилгын материалын үнийн өөрчлөлтөд тооцогдож магадлалд хамрагдаагүй аж ахуй нэгжүүдийг наймдугаар сарын 01 хүртэл дахин авч хэлэлцэх бололцоог олгож байгаа. Тиймээс үнийн өсөлтийн өөрчлөлтөд хамрагдаагүй аж ахуй нэгжүүд энэ хугацаанд бүрэн хамрагдах боломжтой. Холбогдох газрууд баярын өдрүүд болон амралтын өдрүүдэд ажиллана" гэж мэдээллээ. 

 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
Энэ нэг мөнхийн дарга хүн байнаа Магнайсүрэн гэж. Барилгын салбарыг жинхэнэ самраад дуусч байгаа хүн дээ. Өөрөө л их баяжсан гэж ярьдаг юм байна лээ дээ барилгынхан. Харин барилгын салбар бол жинхэнэ дампуурсан. Ийм сэтгэлгүй хулгайчид олон жил төрийн самарч байна даа. Төрийн нарийн бичгийн дарга нар 6 жилээр томилогддог энэ нөхөр Амарбаясгалан болон намын гишүүдээ долоож гүйгээд бараг л 10 жил төрийн нарийн хийлээ. Мундаг бол яахав даан ч эсрэгээрээ. Хэрээ мэдэхгүй бас морь уядаг Аймгийнхаа уяачдын холбооны тэргүүн гэж байгаа. Морины жүчээ нтр нь манай гэрээс гоё гэсэн шүү. АТГ ерөөсөө халдаж шалгадаггүй гэсэн. АТГ дотор мэдээлэгч, холбоотой хүмүүс нь л байдаг байхдаа бодвол. Ар талын хамгаалалт мөн ч сайн байна даа энэ новш. Нүгэл нүдээрээ гарнаа.
2022-07-07
TANGALAG:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та хөлийн том хуруугаа зармаар байна уу? Санхүүгийн хямралын улмаас та хөлийн хуруутай болсон Худалдах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу. Бид танд хөлийн хурууны шагналыг санал болгох болно. Учир нь Манай эмнэлэгт хөлийн хуруу солих шаардлагатай +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар (Долоон зуун наян мянган доллар)
2022-07-06