Ц.Алдархишиг: Эм Ди Си Пи компанид эрүүгийн хэрэг үүсгэсэн
2022-07-06

 

Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийлээ.

 

УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Алдархишиг “2022 оны эхний хагас жилийн байдлаар хүлээн авч шалгасан нийт зөрчлийн гомдол мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28.5 хувиар, зөрчлийн хэрэг 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил хамгийн ихээр өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчих зөрчил хамгийн их үйлдэгддэг. Энэ төрлийн зөрчлийг ихэвчлэн согтуугаар үйлдсэн нь их байна.

 

...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи" компанийн мах боловсруулах үйлдвэртэй холбоотой зөрчлийн хэргийг шалгаж байсан. Зөрчлийг шалгаад прокуророос эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж холбогдох байгууллагад шилжүүлсэн. Уг хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байна" гэж мэдээллээ. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
TANGALAG:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та хөлийн том хуруугаа зармаар байна уу? Санхүүгийн хямралын улмаас та хөлийн хуруутай болсон Худалдах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу. Бид танд хөлийн хурууны шагналыг санал болгох болно. Учир нь Манай эмнэлэгт хөлийн хуруу солих шаардлагатай +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар (Долоон зуун наян мянган доллар)
2022-07-06