О.Дорж, Ж.Баасанхүү нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
2022-07-07

Үндэсний баяр наадмыг тохиолдуулан төрийн одон медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр үргэлжилж байна. Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цолыг

 

Архангай аймгийн Хайрхан сумын малчин, гавьяат малчин О.Дорж

 

 

АШУИС-ийн зөвлөх багш, ардын эмч Ж.Баасанхүү нарт хүртээлээ.

 

 

Ардын багш цолоор

 

ХААИС-ийн зөвлөх, гавьяат багш П.Санжид

Зурхайч, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Тэрбиш нарыг шагналаа.

 

 

Үйлчилгээний гавьяат ажилтан цолыг

 

Төр захиргааны байгууллагын ахмад ажилтан Т.Дашдэлэг

 

Гавьяат барилгачин цолыг

 

Зөвлөх инженер Т.Тогтох

 

Гавьяат багш цолыг

 

Баянхонгор аймгийн “Өлзийт” МСҮТ-ийн захирал С.Бямбадорж

СЭЗИС-ийн зөвлөх профессор Н.Бадамрагчаа

 

ХАА-н гавьяат ажилтан цолыг

 

“Анхны Анжис” ХХК-ийн захирал Ч.Нанжаа

 

Худалдааны гавьяат ажилтан цолыг

 

Боса Холдинг компанийн ерөнхийм захирал Ц.Батбаяр

 

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолыг

 

Эх нярай эмэгтэйчүүдийн төвийн зөвлөх эмч Я.Буянжаргал

 

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолыг

 

“Витафит инвест” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Жаргалсайхан

“Өсөх зоос” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Чинбат

 

Гавьяат уурхайчин цолыг

 

Энержи ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл

 

 

Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг

 

Соёлын яамны газрын дарга Б.Сэргэлэн

Нэпко ХХК-ийн зөвлөх Б.Болдбаатар

 

 

Байгаль орчны гавьяат ажилтан цолыг

 

Танайд мод тарья ТББ-ын тэргүүн Б.Батболд

 

Гавьяат жүжигчин цолыг

 

ҮУИТ-ын гоцлол бүжигчин Ж.Мандухай нарт олголоо.

 

Shuud.mn
Сонин хачин