Наадмаар 3600 орчим цагдаагийн байгууллагын албан хаагч хэв журам сахиулна
2022-07-07

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос мэдээлэл хийлээ.

 

"Үндэсний их баяраар цагдаагийн байгууллага нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган, бэлтгэл ажлаа бүрэн хангаж, баяр наадмын хамгаалалт руу шилжиж байна. Баяр наадмын хамгаалалтыг долдугаар сарын 07-13-ны дуустал зохион байгуулна.

 

Энэ хүрээнд долдугаар сарын 09-14-ний өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана. Баяр наадмын өдрүүдэд хэв журам сахиулахад 3600 орчим цагдаагийн байгууллагын албан хаагч ажиллана. Ингэхдээ олон төрлийн эргүүлийн зохион байгуулалттайгаар ажиллана.

 

...Баяр наадмын үйл ажиллагаатай холбоотойгоор төв цэнгэлдэх хүрээлэнд автомашины зогсоолын асуудал хүндрэлтэй байгаа. Гурван жилийн өмнө 3500 орчим автомашины зогсоол  байсан. Харин өнөөдрийн байдлаар 1300 орчим автомашины зогсоолтой байна. Автомашины зогсоол олгогдсон зөвшөөрлийн дагуу байршуулах үйл ажиллагааг явуулж байгаа. Энэ жил тэгш ой тохиож байгаа учраас хөл хөдөлгөөн ихтэй байхаар байна.

 

...”Г” зөвшөөрөл нь Дүнжингарав худалдааны төв, Мишээл экспо төв, Вокзалын баруун талд байдаг 1000 автомашины зогсоолд машины байршуулаад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих зохицуулалт хийгээд байна" гэж албаныхан мэдээллээ.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин