Ш.Доржсүрэн: Эрхэм хүндтэй цол хүртсэндээ маш их баяртай байна
2022-07-07

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар “ДОЗ энтертайнмент”-ийн захирал Шадавын Доржсүрэнд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээлээ.

 

Тэрбээр, соёл, урлагийн салбарт 20 гаруй жилийн хөдөлмөр, бүтээлээ зориулахдаа 20 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээж, 10 гаруй уран сайхны кино найруулан, телевизийн олон цэнгээнт нэвтрүүлэг бэлтгэн олон нийтийн хүртээл болгожээ.

 

МУГЖ Шадавын Доржсүрэн “Намайг дэмжиж хайрладаг маш олон хүн байдаг гэдгийг мэдрэх хамгийн сайхан байна. МУГЖ гэдэг эрхэм хүндтэй цолыг хүртсэндээ маш их баяртай байна. Үзэгч түмэндээ маш их баярлалаа" гэж баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин