Загас агнуурын зөвшөөрлийг цахимаар аваарай
2022-07-08

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аймгуудын БОАЖГ-тай хамтран улсын хэмжээнд ахуйн зориулалтаар тогтоогдсон загас агнуурын бүс нутагт загас агнах, барих зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг шат дараатайгаар хийж байна. Өнөөдрийн байдлаар Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймгууд системд холбогдож, загас барих, агнах зөвшөөрлийг цахимаар олгож байна.

 

Энэхүү цахим сайтаар дамжуулан агнуурын бүсээ тогтоож баталсан, ахуйн зориулалтаар агнах, барих тоо хэмжээгээ баталсан аймаг, сумдад загас агнах, барих зөвшөөрлийг хуулийн хугацаанд цахимаар олгож байна.

 

Цахим хуудаснаас зөвшөөрөл авахаас гадна иргэдэд загасны талаар танин мэдэхүйн боловсрол олгох зорилгоор Монгол оронд тэмдэглэгдсэн загасны 8 баг, 1 дэд баг, 15 овог, 47 төрөлд хамрагдах нийт 79 зүйл, дэд зүйлийн ерөнхий шинж, биологийн онцлог, амьдрах орчин, тархац, хамгааллын статусын талаарх сүүлийн үеийн мэдээллийг, тархацын тойм зурагтай танилцах боломжтой. 

 

Цахим хуудастай энд дарж танилцана уу.

Shuud.mn
Сонин хачин