Түлэнхийн төвийн эхний корпус ашиглалтад орлоо
2022-07-08

ГССҮТ-ийн салбар Түлэгдлийн эмнэлгийн төвийн эхний корпус ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төвийг шинээр барих шийдвэр 2013 онд гарч, есөн жилийн дараа эхний хэсэг ашиглалтад орж байна.

 

Хоёр дахь корпусын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй, энэ оны гуравдугаар улиралд багтаан хүлээн авах зорилготой байгаагаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд нээлтийн ажиллагааны үеэр хэллээ.

 

 

ГССҮТ-ийн яаралтай тусламжийн тасгаар жилд 110 мянган үйлчлүүлдэг бөгөөд үүний 20-25 хувь нь түлэгдэлтийн тусламж үйлчилгээ байдаг аж. Энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлан тусгайлан эмнэлэг байгуулж буйгаа салбарын сайд хэллээ.

 

 

Түлэнхийн эмнэлгийн нийт төсөвт өртөг нь 22.6 тэрбум төгрөг аж. Үүний 14.9 тэрбум төгрөг нь Кувейтийн сангийн хөрөнгө бол 7.7 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргасан байна. Мөн улсын 2022 оны төсвөөс 7.6 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжөөр эмнэлгийг тоногложээ.

 

Энэ эмнэлэг 250 ортой бөгөөд түлэгдэлтээс гадна сэдрэлийн гэмтэл, нөхөн сэргээх мэс засал, ясны хавдар, спортын гэмтлийн тасаг ажиллана. Мөн сэргээн засах 20 ортой тасаг ажиллана гэдгийг ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах хэллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Ih dunshsan daa huurhii.
2022-07-08
!!!!!:
Estoi neg gazriig ni hulgaichuud hulgai hiigeed duusgasan daa ! Ter barizan barilgiig ni neg harchihaarai 21 r Zuund shuu dee ONIGOO !
2022-07-08