Улаанбаатарт 22 хэм дулаан, аадар бороо орно
2022-07-11

Малчид, иргэд, тариаланчид, аялагчид, наадамчдын анхааралд:

Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, ялангуяа Хөвсгөл, Архангай,Булган, Төв аймгийн нутгаар үргэлжилсэн усархаг бороо, 12-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2022 оны 07 сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

  Ихэнх нутгаар үүлшинэ.  Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр,   борооны өмнө түр зуур ширүүснэ.

 

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш   эргэж секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш  эргэж секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-22 градус дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш   эргэж секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-21 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин