АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен монголчуудад мэндчилгээ дэвшүүллээ
2022-07-11

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Монголын ард түмэнд Үндэсний Их баяр наадмын мэндчилгээг дэвшүүлэв.

 

Уг мэндчилгээнд:

 

Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс Монголын ард түмэнд Үндэсний Их баяр наадмын мэндчилгээг дэвшүүлж, сайхан наадахыг хүсэн ерөөе.

 

Сорилт бэрхшээлтэй энэ цаг үед Наадам нь Монголын ард түмэнд тусгаар тогтнол, уламжлалт өв соёлоо тодотгон харуулах боломжийг олгож байна. АНУ нь Монгол Улсын стратегийн түнш, “гуравдагч хөрш”-ийн хувьд хоёр улсын харилцааг улам бүр гүнзгийрүүлж, нийтлэг үнэт зүйлсээ бататгахын төлөө байна.

 

Монголын ард түмэн энэхүү баяр цэнгэлтэй, эв нэгдэлтэй үеийг сайхан тэмдэглэхийн ерөөлийг дэвшүүлье!

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен

2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Shuud.mn
Сонин хачин