О.Хангай, Б.Орхонбаяр нар Гарьд цолны болзол биелүүллээ
2022-07-12

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа өндөрлөлөө.

 

 

Наймын даваанд:

 

Даян аварга Н.Батсуурь улсын начин Б.Серикээр давлаа.

Улсын аварга П.Бүрэнтөгс Цэргийн арслан М.Лхагвагэрэлээр давлаа.

Улсын харцага О.Хангай Улсын аварга С.Мөнхбатыг давж, улсын гарьд цолны болзол хангалаа.  

Улсын харцага Б.Орхонбаяр Улсын харцага Б.Бат-Өлзийгөөр найм давж, гарьд цолны болзлыг биелүүллээ.

 

Ингэснээр Даян аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын харцага О.Хангай, Улсын харцага Б.Орхонбаяр нар шөвгийн дөрөвт үлдлээ.

 

Shuud.mn
Сонин хачин