Луувангийн үнэ 2.6, төмсний үнэ 2.4 дахин өсчээ
2022-07-19

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2022 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг танилцууллаа. Инфляци 2022 оны 06 дугаар сард өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар, өмнөх сараас 1.5 хувиар өссөн байна. Улаанбаатар хотод инфляци 16.9 хувтай гарчээ. Инфляцид хүнсний бүтээгдэхүүн, тээврийн үнийн өсөлт нөлөөлсөн байна.

 

 

Хүнсний бараа, ундаа, усны үнэ 19.5 хувиар тэр дундаа хүнсний ногооны үнэ 70.3 хувиар өссөн байна.

 

Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт

 

1 кг луувангийн үнэ 2.6 дахин

1 кг төмсний үнэ 2.4 дахин

Гүрж ногоон цайны үнэ 2.3 дахин

1 л ургамлын тосны үнэ 94.3 хувиар

1 кг цагаан будааны үнэ 26 хувиар

Гурилан боовны үнэ 20.8 хувиар

АИ80- 69.5 хувиар

АИ92-64.8 хувиар

Дизелийн түлш-60.5 хувиар

Түлшний мод 18.3 хувиар өссөн байна.  

 

Shuud.mn
Сонин хачин