СОЁЛ УРЛАГИЙН САЛБАР АМЖИЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААР ДҮҮРЭН БАЙНА
2011-10-10

Завхан аймаг 2011 онд соёл урлагийн олон арга хэмжээг зохион байгуулав. Аймгийн хэмжээнд Баруун бүсийн “уртын дууны наадам”, “Ардын урлагийн их наадам”, “Өсвөрийн морин хуурчдын уралдаан”, Төрийн их тахилга “ Очирвааны хайрханы тахилга”, Улаанбаатар хотод “Завхан өдрүүд 2011”, зэрэг томоохон хэмжээний соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулав. Хүүхэд, өсвөр үеийнхний авъяас чадварыг хөгжүүлэн Аймгийн Засаг даргын 3 тулгуурт бодлогыг хэрэгжүүлэн сум бүрийн Засаг даргын дэргэд морин хуурын хамтлаг, Аймгийн Засаг даргын дэргэд морин хуурын чуулга байгуулан аймгийн хэмжээнд 1120 морин хуур, 1260 морин хуурч хүүхэд 100 уртын дуучин, 50 хөөмэйчидтэй болж иж бүрэн хувцас хэрэглэгдэхүүнтэй болсон байна. Сумдын соёлын төвүүдийн орчин материаллаг баазыг бэхжүүлэн Тэлмэн суманд соёлын төвийг шинээр барьж ашиглалтанд оруулан тогтвортой амьжиргаа төслийн хүрээнд соёлын төвүүдийн барилгын засвар, тохижилтонд 56.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэв. Алдархаан, Ургамал, Шилүүстэй, Отгон, Цэцэн-Уул зэрэг сумдын соёлын төвүүдэд 12.0 сая төгрөгийн иж бүрэн техник хэрэгсэл олгож, БСШУЯамны хөрөнгө оруулалтаар Ургамал, Отгон, Их-Уул, Нөмрөг, Сонгино зэрэг сумдад тус бүр 5 ширээ 10 сандал нийлүүлэн үнийн дүнгээр 2.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ. Улсын Их хурлын гишүүдийн хөрөнгө оруулалтаар Сонгино, Идэр, Завханмандал, Эрдэнэхайрхан зэрэг сумдад 85.6 сая төгрөгийн барилгын өргөтгөл засвар, техник хэрэгсэл нийлүүлсэн байна. Нийтдээ соёл урлагийн байгууллагад 156.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ
Shuud.mn
Сонин хачин
eQOanh , [url=http://ulidcjpuwfyw.com/]ulidcjpuwfyw[/url], [link=http://llhkibuklhhq.com/]llhkibuklhhq[/link], http://zwgsaqnombzz.com/
2011-12-05
p2c4xP qbonaltzwoza
2011-12-01
fQfSfg , [url=http://xdpezarjqvnd.com/]xdpezarjqvnd[/url], [link=http://sclyhscksbfj.com/]sclyhscksbfj[/link], http://tmedntwiuirj.com/
2011-11-28
5ddWHs mflpzplwatlo
2011-11-24
I hate my life but at least this makes it berabale.
2011-11-24