Засгийн газраас орон нутгийн удирдлагуудад өгсөн үүрэг даалгавар
2022-07-21

Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулахтай холбоотой Засгийн газрын гишүүд болон аймаг нийслэлийн Засаг дарга, чиглэлийн албан тушаалтнуудад Засгийн газраас тодорхой чиглэл өгч буй. Мал аж ахуйн салбарынхан доорх чиглэлд анхаарч чадвал ирэх өвлийг ажралгүй, урт хаврыг давах бэлтгэл хангах юм.

 

✅Хадлан тэжээлийн бэлтгэлд тулгуурлан өвөл, хаврын тэжээлийн хэрэгцээ, хангамжаа сайжруулах

 

✅Дотоодод бэлтгэсэн өвс, тэжээл, хивгийн экспорт, импортыг нэмэгдүүлэх, хязгаарлах эсэхийг шийдвэрлэх

 

✅Цаг агаарын аюулт үзэгдлийн урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг түргэн шуурхай дамжуулах, байгалийн гаралтай эрсдлийг тооцон эрт сэрэмжлүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авах, улсын тусгай хамгаалалттай газарт отрын мал оруулах асуудлыг урьдчилан шийдвэрлэх

 

✅Цаг агаарын аюултай үзэгдлийн үед хүн ам, эд хөрөнгийг эрсдлээс хамгаалах, учирсан хохирлыг цаг алдалгүй түргэн шуурхай үнэлэх, нөхөн төлбөр олгох, хариу арга хэмжээний төлөвлөлт хийж Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэх

 

✅Отроор явж буй малчдад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлэх график гарган, жирэмсэн, 0-5 насны, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байнгын хяналтад байлгах, орон нутгийн хүн эмнэлгийн байгууллагуудын нөөц хангамж, чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарах

 

✅Зам даваа хаагдаж, цасан гулгаа үүсэхээс өмнө замын арчлалт, засварын ажлуудыг дуусгах, техник тоног төхөөрөмжүүдийг байрлуулж бэлтгэл бэлэн байдлыг хангах, шаардлагатай санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх

 

✅Мал, мах бэлтгэлийн болон хадлан, ургац тээвэрлэлтийн үед замын хяналтын цэгээр дамжуулан явуулах хяналт шалгалтыг шуурхай түргэн хэрэгжүүлэх, хүндрэл чирэгдлийг багасгах

 

✅Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай зохион байгуулж, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр хүртээмжтэй хангах, малын халдварт болон гоц халдварт өвчнөөр тайван байдлыг хангах, малын шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, хянах, хязгаарлах, мал эмнэлгийн бэлэн байдлын нөөцдөө үнэлгээ хийж, шаардлагатай нөөцийг нөхөн бүрдүүлэх

 

✅Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасныг дагуу нутаг дэвгэрийнхээ хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах, өвөл, хаврын улирлын хүнсэнд хэрэгцээлэх махыг бэлтгэн нөөцлөх ажлыг зохион байгуулах чиглэлд аймаг, сумдын Засаг дарга нар болон холбогдох албан тушаалтнууд хамтарч ажилласнаар ирэх өвлийг өнтэй давна.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Зөвхөн эрүүл малыг отроор явуулмаар юм аа халдвар зөөгөөд байхын
2022-07-21
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-07-21