Шишгэд голд машинтайгаа урсаж, амиа алджээ
2022-07-21

 

Цагдаагийн байгууллагад энэ оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 22:50 цагт Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 1 дүгээр багт “Голд хүн живж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ. Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус багт оршин суух 43 настай, эрэгтэй “Д” гэгч нь Toyota Rav-4 маркийн автомашинаар Шишгэд голыг гатлах үедээ автомашинтайгаа урсан живж, амь насаа алдсан байна.

 

Ойрын өдрүүдэд бороо, хур ихээр орж гол, мөрний ус үертэй байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар тээврийн хэрэгсэлтэй зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
нас барсан хүнийг "гэгч нь" гэж хэлэх нь зохимжгүй бна. гэмт хэрэг үйлдсэн хүнийг л гэгч нь гэж хэлдэг.
2022-07-21
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-07-21