КОВИД-19: Улаанбаатарт 186, орон нутагт 122 халдвар батлагдлаа
2022-07-22

 

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн 308 тохиолдол батлагдлаа. Үүний 186 нь Улаанбаатарт, 122 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 935 360 боллоо. Улаанбаатар хот болон 18 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 1079 хүн хэвтэн эмчлүүлж байна.

 

Халдвар бүртгэгдсэн аймгууд

 

Баян-Өлгий аймагт -10

Дархан-Уул аймагт-6

Дорнод аймагт-2

Орхон аймагт-5

Өмнөговь аймагт-77

Сүхбаатар аймагт-9

Ховд аймагт 13 хүнээс халдвар илэрчээ. 

 

Shuud.mn
Сонин хачин