5-11 насны хүүхдүүдийг Ковидын вакцинд хамруулна
2022-07-22

Эрүүл мэндийн сайд С.Энхболд  5-11 насны хүүхдүүдийг коронавирусийн халдварын вакцинд хамруулах тушаал гаргажээ. Омикроны ВА4, ВА5 хувилбар нь 11-ээ доош насны хүүхдүүдэд эрсдэлтэй учраас уг шийдвэрийг гаргажээ.

 

 

Хүүхдүүдэд ирэх сараас вакциныг сайн дурын үндсэн дээр 10 мг хэмжээтэйгээр 21 хоногийн зайтайгаар хоёр удаа хийх аж.

 

Манай улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас 1 сая тун хүүхдийн вакцин авах аж. Үүний 300 тун вакциныг хүлээж аваад байна.

 

Манай улсын иргэдийн дийлэнх нь вакцин хийлгээд зургаан сар болсон байна. Тиймээс иргэдийг хоёр, гурав, дөрөвдүгээр тунд хамрагдахыг ЭМЯ-наас уриаллаа.

Shuud.mn
Сонин хачин